Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Бугатын модны зах ажиллаж эхэллээ

Бугатын модны зах ажиллаж эхэллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ үед гэр хорооллын иргэдийн хувьд түлээ, модны хэрэгцээ тулгамдсан томоохон бэрхшээлийн нэг нь болдог. Хэдхэн хоногийн өмнө орсон анхны цаснаар нэг портер мод 300 мянган төгрөгийн үнэ хүрч, иргэд түлээний ченжүүдийн нэрлэсэн, дуудсан үнээр хэрэгцээнийхээ түлшээ бэлтгэн авч байна. Иргэдийн хувьд олон шат дамжлаггүйгээр түлээнийхээ модыг шууд худалдан авах боломжийг бүрдүүлэхийн тулд Баян-Өндөр сумын зүгээс анхаарч байна. Өнөөдөр гэр хорооллын Шанд, Даваат багийн нутгийн залгаа Бугат сумаас орж ирдэг гол замын дагуух газарт “Модны зах” байгуулагдан иргэдэд үйлчилж эхэллээ. Манай иргэдийн хувьд хуучнаар Бугатын модны зах гэж байсныг сайн мэддэг. Түүний хажууханд шинэ модны зах бий болж байгаа нь энэ юм. Орхон Булган аймаг хоорондын Хамтын ажиллагааны хүрээнд Баян-Өндөр сум Бугат сумтай гэрээ байгуулан Эрдэнэтийн гэр хорооллын иргэдийн өвлийн түлээний хангалтыг шийдэх зорилгоор энэ захыг байгуулжээ. Бугат сумын зүгээс Баян-Өндөр сумын Шанд, Даваат, Рашаант багийн иргэдийн түлээний хангалтыг хийхийн тулд энэ жил 3500 шоо метр түлээний мод нийлүүлэх юм. Бугатын модны зах ажилласнаар нэг шоо метрийг нь 45-50 мянган төгрөг буюу портер машин мод 180-220 мянган төгрөгөөр иргэдийн гар дээр шууд хүрч байна. Баян-Өндөр сумын ЗДТГ, удирдлагын зүгээс гэр хорооллын иргэдийн түлээний хангамжийг сайжруулахын тулд Булган аймгийн Бугат, Орхон, Сэлэнгэ, Хангал сумтай хамтран ажиллаж орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлийн бэлтгэсэн түлээний модыг иргэддээ нийлүүлэхийн тулд дөрвөн ч газарт ийнхүү түлээний зах ажиллуулах юм. Ингэснээр хулгайн мод бэлтгэлийг таслан зогсооход томоохон хувь нэмэр болох төдийгүй Эрдэнэтийн иргэдэд өвлийн түлээ олон шат дамжлагагүй хүрэх нөхцөл бүрдэж байна.[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card