ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
              Манай аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Түүний 30 нь МАН-аас сонгогчдсон төлөөлөл бол үлдсэн гурав нь АН-ын гишүүнчлэлтэй.  Энэхүү 33 төлөөлөгчийн дунд иргэд, сонгогчиддоо бол “Сураад олддоггүй сувд, эрээд олддоггүй эрдэнэ” болсон “Гул Аранжин”  нэгийн зэрэг бий. Түүнийг Д.Даваадорж хэмээдэг. 2016 оны орон нутгийн сонгуульд МАН-аас Баянцагаан багт нэр дэвшин сонгогдсон. Өөрөөр хэлбэл, Баянцагаан багийн иргэд түүнийг 2016-2020 онд өөрсдийг нь төлөөлж чадна, бидний дуу хоолойг  орон нутгийн төвшинд хүргэнэ гэж итгэж сонгосон байж таарна. Гэвч түүний хувьд Баянцагаан багийн иргэд, сонгогчдыг Яамны газрын даргын албан тушаалаар арилжчихсан гэхэд нэг их буруудахгүй. Ямар сайндаа Баянцагаан багийн зарим нэг сонгогч “Даваадоржийг Эрдэнэтэд ирвэл хэл дуулгаарай. Эрдэнэтийн хонхорт эргэж нэг уулзах өдөр ирэх байлгүй” хэмээн шүүрс алдаж байсан. Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Баянцагаан багийн Шар чулуутын энгэр, бүр тодруулбал “Номин” хорооллын хойд талын, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”-ний баруун газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх гэж байхад нутгийнх нь “Депутат” ширээнийхээ араас ховхроод хүрээд ирэх болов уу гэж эрдэнэтчүүд харсан байх. Гэтэл Д.Даваадорж төлөөлөгчийн дүр нь байтугай сураг нь ч гарсангүй. Түүний хувьд аймгийн ИТХ-ын хуралдаанд ганцхан удаа суусан. 2016 оны долоодугаар сард болсон аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд Д.Даваадорж төлөөлөгч оролцож бүрэн эрхээ баталгаажуулсан байдаг. Түүнээс хойш ганц ч удаа хуралдаанд оролцоогүй гэсэн үг. Баянцагаан багийн төлөөлөгч Д.Даваадоржийн хувьд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсаны дараахан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын суудалд тухалсан. Түүнд энэ суудлыг шагнал болгосон хүн нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гэж улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийдэг. Яг өнөөдрийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад энэ яамны сайдаар Д.Сумъяабазар томилогдсон. Шинэ сайдын хувьд яамныхаа газрын дарга нарыг өөрчлөх сураг гарч байсан. Харин Д.Даваадоржийн хувьд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийнхаа татаас, тэмжлэгээр яамны газрын даргын суудалдаа үлдэж магадгүй гэнэ. Түүний хувьд албан тушаал л чухал болохоос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон Баянцагаан багийн иргэдийн хувьд бол Д.Даваадорж гэдэг хүний энгэрт гялалзах аймгийн ИТХ-ын төлөөгчийн тэмдэг нэр төдий бололтой. Ямар ч байсан манай аймгийн шинэ цагийн “Гул Аранжин” болох Д.Даваадорж даргад Баянцагаан багийн иргэд, Шар чулуутын энгэрт хийх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө падлийгүй бололтой. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ