БААСАН
2025.05.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад
Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад
Д.Дэлгэрбаяр:  Эрдэнэт үйлдвэр нийгмийн хөгжлийн хөтөлбөртөө уурхайчдынхаа саналыг тусган хэрэгжүүлж байна Улс орныхоо эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа  Эрдэнэт үйлдвэр нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, орон нутгийн хөгжил  болоод ажиллагсдынхаа нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэхэд хариуцлагатай  хандсаар ирсэн. Тус үйлдвэрт нийгмийн хамгааллын цогц бодлого хэрэгждэг. Тодотгож хэлбэл, хүний төлөөх бүхий л асуудлыг Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагааныхаа нэг үндсэн хэсэг хэмээн үздэг юм. Нийгмийн чиглэлээр, тэр тусмаа ажиллагсдадаа хандсан томоохон зорилт, авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр сэтгүүлчийн асуултад хариулт өглөө. -Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багаас  ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шинэлэг арга барил нэвтрүүлэн ажиллаж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, энэ онд нийгмийн болоод үйлдвэрлэлийн цехийн ажилтнуудтайгаа  тус тусад нь зөвхөн нийгмийн асуудлаар ярилцсан. Зөвлөлдөх уулзалтуудын үр дүн юу байв? - Эрдэнэт үйлдвэр ХХК бол нийгмийн хариуцлагаа нэр төртэй хэрэгжүүлсээр ирсэн компани. Тиймээс бид  нийгмийн хөгжлийн чиглэлээр, ялангуяа ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг бүхлээр нь  шийдвэрлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Уул уурхайн бусад компаниудад жишиг болохуйц  бодлого, үйл ажиллагаатай гэж хэлж болно. Өнөөдөр  бид нийгмийн чиглэлээр хийж хэрэгжүүлж ирсэн бодлого хөтөлбөрүүдийг  үргэлжлүүлэхийн зэрэгцээ зарим  ажлуудыг  илүү боловсронгуй оновчтой хэлбэрээр шинэ шатанд гаргах зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, уламжлал шинэчлэлийг хослуулах зарчим баримтлан ажиллаж байна.  Өнгөрсөн зургаадугаар сард бид “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчдын нийгмийн асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтад манай уурхайчид өөрсдөө биечлэн оролцож, үйлдвэрийн удирдлагуудтайгаа илэн далангуй санал бодлоо солилцсон нь тус Зөвлөлдөх уулзалтын гол ач холбогдол, нөгөө талаас том олз нь болсон гэдгийг тэмдэглүүштэй. Энэ үеэр бид амжилт ололт, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг ярилцахын зэрэгцээ уурхайчдынхаа үгийг сонсож, цаашид хэрхэн ажиллах зорилтоо тодорхойлсон. Одоо бид тус уулзалтын үеэр ажиллагсдын зүгээс гарсан санал бодлыг нэгтгэн, ажлын  төлөвлөгөөндөө  тусган хэрэгжүүлж байна. Энэ ажил өнөөдрийн байдлаар 70 гаруй хувийн биелэлттэй байна.  Мөн бид ерөнхий захирлын хамт нийгмийн болон үйлдвэрлэлийн цехүүдийн ажилтнуудтайгаа уулзалт хийсэн.  Нийгмийн цехүүд цаашид хэрхэн ажиллах вэ, үйлдвэрлэлийнхэнд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна, тэдгээрийг хэрхэн шийдэх вэ гэсэн асуултад эдгээр цуврал уулзалтууд хариулт хайж, гарц боломжийн талаар харилцан санал бодлоо солилцсон. Энэ үеэр манай ажилтнууд олон чухал  асуудлыг хөндөж,  үнэ цэнэтэй санал санаачилгыг дэвшүүлсэн. Тэр бүхнийг нэгтгэн, ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.    -Сурч хөгжих боломж, эрүүл байх баталгаа,  амьдралын таатай нөхцлийг хангах нь нийгмийн асуудлын цөм нь болдог. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хамгийн хүчтэй бодлого хэрэгжүүлдэг компани бол Эрдэнэт үйлдвэр. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр,  ажилтан бүрээ  эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт нэг  ч төгрөгийн зардалгүйгээр хамруулж байна. Энэ ажлын  явц, чанар ямар хэмжээнд  байна вэ? -Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар өндөр түвшинд хийгдэж байгааг юуны өмнө онцлоё. Хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэрийнхээ ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг бид Медипас эмнэлэгтэй хамтран үзүүлж байна. Олон улсын оношилгоо эмчилгээний стандарт, орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж бүхий Медипас эмнэлгийн  нарийн мэргэжлийн эмч нар бүх төрлийн өвчний оношилгоо, илрүүлэлт үзлэгийг хийж байна. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэтэй баялаг бол ажиллагсад. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүхэн эрүүл байж, тэр чинээгээр ажлын бүтээмж нэмэгдэх учиртай. Тиймээс ажиллагсдынхаа эрүүл мэндэд анхаарал тавих нь манай компанийн нийгмийн бодлогын том асуудал юм. Энэ утгаараа үйлдвэрийн зүгээс урьдчилан сэргийлэх үзлэгийн зардлыг 100 хувь хариуцан, жил бүр эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулж байна. Энэ удаа нэг ажилтанд 245-435 мянган төгрөгийн өртөгтэй урьдчилан сэргийлэх багц оношилгоо үзлэгийг хийж байна. Энэ жилийн  урьдчилан сэргийлэх үзлэгт одоо ажиллаж байгаа болон Эрдэнэт үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд, мөн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс нэмэгдээд нийт 8000 гаруй ажилтан хамрагдах ёстой. Одоогийн байдлаар 54,2 хувь нь үзлэгт хамрагдсан дүнтэй байна. Он дуустал урьдчилан сэргийлэх үзлэг үргэлжилнэ. Дашрамд хэлэхэд, эрүүл мэндийн асуудлыг шийдэх нь зөвхөн урьдчилан сэргийлэх  үзлэгээр хязгаарлагдахгүй. Эрүүл байхын үндэс нь олон талын хүчин зүйлээс шалтгаалдаг тул ажилчдаа чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнт хэв маягийг хэвшүүлэх чиглэлээр хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн замын ашиглалтыг нэмэгдүүлэх, унадаг дугуйгаар зорчих боломжийг нээх зэрэг ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байна. -Үйлдвэрийн удирдлагууд, уурхайчидтай уулзах үеэр орон сууц хүссэн ажилтнууд цөөнгүй байсан. Тэгвэл орон сууцны чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ? - Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах чиглэлээр өмнө нь ямар бодлого баримталж ирсэн, тэр дагуу бид энэ асуудлаа шийдээд явна. Өнөөдрийн байдлаар, манай компанид шинээр баригдаад бэлэн болчихсон байр байхгүй. Харин Оросын мэргэжилтнүүд буцаж байгаатай холбоотойгоор тэдний гэрээгээр эзэмшиж байсан тодорхой тооны орон сууцнууд чөлөөлөгдсөн байгаа. Фондны байр гэж нэрлэдэг эдгээр байрыг бид олон жил үйлдвэртээ ажилласан, зайлшгүй олгох шаардлагатай ажилчдаа судалж үзсэний үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулан өгөх ажлыг зохион байгуулж байна. Цаашид бид өмнөх удирдлагуудын үед эхлүүлж байсан орон сууцны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, “Москва 300”, “Эко 400”, “Залуус 600” орон сууцны хорооллууд баригдахаар төлөвлөгдөж байсан. Эдгээрээс хамгийн түрүүнд барих бололцоотойг нь эхлүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.    -Нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний талаар ямар ажлууд хийгдэж байна вэ? Хүйтний улирал ойртож байгаа энэ үед ажилчдад нүүрс түлш хөнгөлөлттэй үнээр олгох ажил эхэлдэг. Энэ жилийн хувьд ямар хэлбэрээр олгох бол? -Эрдэнэт үйлдвэр нийгмийн халамжийн чиглэлээр 20 гаруй  төрлийн тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлдэг. Өнөөдөр энэ бүх хөнгөлөлт тусламж журмын дагуу олгогдож байгаа. Түлээ нүүрсний хувьд цаг үеийн асуудал тул тодруулах нь зүйтэй болов уу. Өмнө нь бид гэр хороололд амьдардаг ажилтан, ахмад настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон өрх бүрт  хөнгөлөлттэй үнээр түүхий нүүрс  олгодог байсан. Энэ нь хотын агаарын бохирдолд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн асуудал дагуулж, аймгийн удирдлагын зүгээс бидэнд удаа дараа санал анхааруулга ирсэн. Тиймээс бид түүхий нүүрс хэлбэрээр олгох нь хэр оновчтой эсэхийг эргэн харж, энэ жилээс утаагүй эко түлшний үнэ ханштай уялдуулан хөнгөлөлтийг олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь 30 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол үүнийг гурав дахин нэмэгдүүлж 90 мянган төгрөгийн хөнгөлөлтийг нийт 2677 ажилтанд  олгохоор шийдвэрлээд байна.       -Орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэр,  Орхон аймагтай нийгэм, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. 2017 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж  байна вэ? -Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын олонхи нь хөрсөн дээр бууж, бодитой биелэлээ олсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 100 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэлэг болгон өгсөн. Энэ нь нэг талаас,  тус төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх санхүүгийн дэмжлэг, нөгөө талаас Эрдэнэтийн иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад оруулж буй том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Энэ оноос  эхлэн Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүхэн Баян-Өндөр сумын баг  бүртэй “шеф”-ийн харилцаатай ажиллаж байгаа. Ингэснээр иргэдтэй хамгийн ойр байдаг багийн хөгжлийг дэмжих ажил нэг алхмаар урагшилсан. Үүнд зориулан Эрдэнэт үйлдвэр 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулахад хөрөнгө оруулж, орон сууцны барилгуудын фасадыг будаж дуусгах гэх мэтчилэн олон ажлыг нэрлэж болно. Орхон аймагт Шинжлэх ухаан технологийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна. Шинжлэх ухаан технологийн паркийн эхний үйлдвэрүүд нээгдэж эхэлсэн. Эдгээрийн нэг нь  импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн электродын үйлдвэр. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авах, байнгын ажлын байртай байх нөхцөл боломжийг  бүрдүүлэхэд Эрдэнэт үйлдвэр санаачилгатай ажиллана. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс аймаг орон нутгийн хөгжил дэвшил, ард иргэдийн амьдрал ахуйд үзүүлж байгаа том дэмжлэг төдийгүй нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн тод илрэл юм.[sgmb id="1"]  
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих