БААСАН
2025.08.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт хотын өдөр”-ийг долоодугаар сарын 26-нд тэмдэглэдэг болно
Эрдэнэт хотын өдөр”-ийг долоодугаар сарын 26-нд тэмдэглэдэг болно
[sgmb id="1"]                Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тэргүүлэгчдийн хуралд дарга П.Пүрэвлхагва, тэргүүлэгч И.Баасанжав, Д.Батбилэг, А.Түвшинжаргал, Д.Бүүвэйбаатар, Д.Дэлгэрбаяр, Д.Эрдэнэбат, Л.Эрхбаатар нар оролцсон юм. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудал оролцогчдын анхаарлыг багагүй татлаа. Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс 2015 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Эрдэнэт хотын өдөр” бий болгох тухай 01 тоот тогтоолын нэгдүгээр заалтад өөрчлөлт оруулах тухай саналыг оруулж ирсэн байна. Энэ тогтоолын нэгдүгээр заалтад “Жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрийг Эрдэнэт хотын өдөр болгож, орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрөөр тогтоосугай” гэснийг өөрчлөхөөр оруулж ирсэн гэсэн үг. ТЗУХ-ийн оруулж ирсэн саналаар “Эрдэнэт хотын өдөр”-ийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 11, долоодугаар сарын 26, эсвэл хуучнаар нь буюу нэгдүгээр сарын 1-н гэсэн гурван хувилбараар оруулсан юм. Ингээд энэ асуудал дээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан санал, байр суурийг хүргэж байна. -И.Баасанжав: Эрдэнэт хотын өдрөөр юу хийх вэ. Эгч дүүс хотын төлөөлөл ирж Эрдэнэтчүүдтэй хамт баярлах ёстой. Энэ өдөр хотынхоо ирээдүйн тухай Эрдэм шинжилгээний хурал хийдэг, Эрдэнэтэд амьдардаг орос, монголгүй баярладаг байвал ямар вэ, агуулгын хувьд. Өдрийн хувьд оруулж ирсэн гурван саналаас долоодугаар сарын 26 гэдгийг нь дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотын өдрийг урин дулаан цагт хийж байх саналтай байна. -Д.Бүүвэйбаатар: Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан арванхоёрдугаар сарын 11 зүгээр ч юм шиг. Гэхдээ би тэргүүлэгч И.Баасанжавын саналыг дэмжиж байна. -Д.Батбилэг: Нэгдүгээр сарын 1-н бол Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарсан өдөр. Гэхдээ энэ өдөр эрдэнэтчүүдийн хувьд бүрхэг, чимээгүй, нам гүм өнгөрдөг. Үүнийг өөрчлөөд өөр өдөр болгох нь зөв. Урин дулаан цагт тэмдэглэвэл их зүгээр. Долоодугаар сарын 26-ныг сайн тодруулах хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 11 бол Эрдэнэт хотын өдөр байж болох ч баяр тэмдэглэх, тэр тусмаа бүтээн байгуулалтын ажил хийхэд хэцүү. Миний хувьд оруулж ирсэн саналыг дэмжиж байна. -А.Түвшинжаргал: Зуны хувьд долоодугаар сарын 11-нд наадам болдог. Наадмын дараа иргэд амралтын байдалд ордог. Дахиад л арав гаруй хоногийн дараа “Эрдэнэт хотын өдөр” гээд баярлах нь ямар вэ. -Л.Эрхбаатар: Нэгдүгээр сарын 1-ний өдрийг өөрчлөх нь зөв. Оруулж ирсэн санал болох арванхоёрдугаар сарын 11-ний өдөр юу хийх тухайгаа төлөвлөж ирүүлэх хэрэгтэй. Би энэ өдрийг хавар юм уу намар байвал ямар вэ гэдэг саналтай байна. -Д.Эрдэнэбат: Зуны дэлгэр цагт тэмдэглэх нь зохимжтой боловч долоодугаар сарын 26-нд хийх нь тодорхой үр дүнгүй ажил болно. Арванхоёрдугаар сарын 11-нийг дэмжиж байна. -Д.Дэлгэрбаяр: Улсын баяр наадмын дараа энд тэнд Даншиг наадам болдог. Хүн бүр баярладаг, энэ наадмыг хүсэн хүлээдэг. Нэгдүгээр сарын 1-нийг солих нь зөв гэдэг санал өмнө нь нэг бус удаа гарч байсан. Арванхоёрдугаар сарын 11 бол баяр тэмдэглэх тааламжтай цаг биш. “Эрдэнэт хотын өдөр”-ийг өндөр хэмжээнд сайхан тэмдэглэдэг, түүнийгээ эрдэнэтчүүд хүсэн хүлээдэг баяр болгох хэрэгтэй. Энэ удаад саналыг хойшлуулаад зуны дэлгэр цагт өдрөө тодруулаад оруулж ирвэл ямар вэ. -П.Пүрэвлхагва: Тав, зургаадугаар сард өдөр товлоод хийвэл ямар вэ. Гадна, дотныхон ч ирнэ. Хүмүүс амраагүй байна. Эгч дүүс хотынхон ирээд эрдэнэтчүүд Яармаг маягаар үр дүнтэй зохион байгуулах өдрийг сонгох нь зөв. Нэгдүгээр сарын 1-н бол “Эрдэнэт хороо болгосугай” гэсэн тогтоол болохоос биш баяр биш л дээ. Долоодугаар сарын 26 гэсэн саналыг дэмжиж байна. -Д.Батбилэг: Надад ийм санал байна. Өдөр сонгох гээд байгаа бол тавдугаар сарын 1-н буюу Майн баярын өдөр тэмдэглэе. -Л.Эрхбаатар: Миний хувьд есдүгээр сарын 1-нд тэмдэглэх саналтай байна. Хичээл, сургууль эхэлнэ. Эрдэнэтэд их, дээд сургуулиуд байдаг. Тэнд өөр аймаг, сумаас хүүхдүүд ирдэг. Энэ өдрөөр Эрдэнэт хотын тухай, хотын соёлын тухай таниулах чухал ач холбогдолтой. -И.Баасанжав: Долоодугаар сарын 26-нд хийе. “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярт орох гэж гадна, дотны аялал жуулчлалынхан ч ирнэ. Бүр тодруулбал, долоодугаар сарын 3 дахь долоо хоногийн хагас бүтэн сайн өдрийг гээд тодруулаад оруулчихъя. -П.Пүрэвлхагва: Долоодугаар сарын 26-нд тэмдэглэх нь зөв. Энэ өдөр ажлын өдөр байвал Нутгийн удирдлагын тухай хуулиар амралтын өдөр болгоод шилжүүлж болно. Түүнээс биш санхүүчдийн өдөр тэр сарын тэд дэх долоо хоногийн ням гараг гэдэг шиг байх хэрэггүй. Тэргүүлэгчид ийнхүү олон талын санал гаргасны эцэст санал хураалт явуулан асуудлаа шийдлээ. Ингээд олонхийн саналаар долоодугаар сарын 26-ныг “Эрдэнэт хотын өдөр” болгох нь зүйтэй гэж тэргүүлэгчид тогтлоо. Тэргүүлэгчдийн тогтоол аймгийн ИТХ-ын хуралдаанд орж дэмжигдвэл эрдэнэтчүүд “Эрдэнэт хотын өдөр”-ийг долоодугаар сарын 26-нд тэмдэглэх нь ээ.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА