ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батхишиг Намын бүлгээсээ гарах гэнэ
Д.Батхишиг Намын бүлгээсээ гарах гэнэ
             Аймгийн ИТХ-д АН гурван суудалтай. Гурван суудал авсан учраас тэд энэ удаад ИТХ дотор Бүлэг байгуулан ажилласан. ИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдов, И.Баасанжав, Д.Батхишиг  нар саяхныг хүртэл дотооддоо асуудалгүй ажиллаж, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн хурал, Байнгын хорооны хурал зэрэгтээ сууж байсан. Есдүгээр сарын сүүлчээр аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргаар И.Баасанжавыг сонгосон тухай аймгийн АН-ын хорооны албан ёсны байр суурийг дарга Д.Алтанхуяг хурлын дарга П.Пүрэвлхагвад танилцуулсан. Түүнээс хойхно Ц.Ойдов “Би бүлгийн дарга хэвээрээ байгаа” гэсэн мэдэгдлийг хэвлэлээр хүргэсэн. Тэгвэл АН-ын Бүлгийн гурав дахь гишүүн Д.Батхишиг аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн гишүүнээсээ гарахаар болжээ. Баттай эх сурвалжийн мэдээллээс харвал Д.Батхишигийн хувьд энэхүү алхамд хүрсэн нь өөрийнх нь шийдвэр бөгөөд сөрөг хүчнийнхний өөр хоорондын үл ойлголцол түүнийг ийм байдалд хүргэсэн байх талтай. Ямар ч байсан Д.Батхишигийн хувьд тун удахгүй аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн гишүүнээс гарах болсон шалтгааныхаа талаар байр сууриа илэрхийлэх болов уу. АН-ын хувьд Бүлэг нь хоёр даргатай болоод байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батхишиг Бүлгээсээ гарвал аймгийн АН орон нутгийн хуралд Бүлэггүй ч болж мэдэх хэмжээнд хүрнэ. Аймгийн ИТХ-д тухайн нам, эвсэл гурав буюу түүнээс дээш суудал авсан тохиолдолд албан ёсны Бүлэг байгуулах эрх үүсдэг юм байна.             [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ