ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
И.Баасанжавыг бүлгийн даргаар томилжээ
И.Баасанжавыг бүлгийн даргаар томилжээ
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 28-нд болсон. Энэ үеэр Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагвад АН-ын аймгийн ИТХ дахь Бүлгийн шийдвэрийг гардуулжээ. Аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг энэ сарын 21-нд хуралдаж даргаа өөрчлөх шийдвэрийг гаргасан байна. Үүний дагуу аймгийн АН-ын хорооны тэргүүлэгчдээс Бүлгийн шийдвэрийг дэмжсэн байна. Аймгийн АН-ынхан ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь  Орхон аймгийн АН-ын хувьд аймгийн ИТХ дахь бүлгээрээ дамжуулж шаардлагатай мэдээллийг авах ёстой. Гэтэл Бүлгийн дарга Ц.Ойдов энэ тал дээр хангалтгүй ажиллаж байгаа учраас түүнийг өөрчлөх тухай яригдсан. Ингээд АН-ын Бүлгээс дарга Ц.Ойдовыг өөрчлөх шийдвэр гаргасан.  Түүний оронд аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргаар И.Баасанжавыг томилжээ. Ц.Ойдов нь Орхон аймагт байнга амьдардаггүй учир аливаа мэдээллээс АН хоцордог зэрэг шалтгаанаар түүнийг огцруулж байгаа аж. Энэ үеэр аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Сүүлийн үед аймгийн Засаг дарга гадаадад олон удаа томилолтоор явж байгаа. Энэ бүхэн ямар зорилготой юм бэ, ямар үр дүн гарсан талаар манай намд ямар ч мэдээлэл алга. Мөн сүүлийн үед зарлагдсан тендэрүүд ямар шалгуураар явагдав, ямар компани шалгарав. Шалгарсан компанийнхан ажлаа хэрхэн гүйцэтгэж байна, Ямар үр дүн гарав гэх мэт олон зүйлд аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг хяналт тавих ёстой. Гэтэл энэ асуудалд намын бүлэг хангалтгүй ажилласан. Энэ бүхэн бол Бүлгийн даргын ажлын зохион байгуулалттай холбоотой. Энэ асуудлаар Бүлэг хуралдаад даргаа солих шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу манай намын хорооны Тэргүүлэгчид хуралдаад шийдвэрийг нь дэмжсэн. Үүний дагуу өнөөдөр би Бүлгийн даргын өөрчилсөн тухай мэдээллийг аймгийн ИТХ-ын даргад уламжиллаа” хэмээсэн юм.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ