ЛХАГВА
2026.02.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ерөнхийлөгчийн ангийн охиныг суудлаас нь огцруулж дийлэхгүй болов уу
Ерөнхийлөгчийн ангийн охиныг суудлаас нь огцруулж дийлэхгүй болов уу
“Гендрекц”-ийн өмнөх жагсаал, цуглаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлснээр жагсагчдын тавьсан шаардлагыг “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд биелүүлэхгүй бол жагсагчид тэмцлийн дараагийн хэлбэр болох өлсгөлөн, суулт хийх тухай яригджээ. Тус үйлдвэрт насаараа ажиллаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 40 хувийн тэтгэвэрт гарсан 800 гаруй иргэн байдаг. Тэдний төлөөлөл энэ удаагийн жагсаал, цуглааныг зохион байгуулж байна. Жагсагчдын зүгээс 40 хувьд гарсан ажилтан төдийгүй өвчтэй, зовлонтой иргэдийн эрх зөрчигдөж байгаа учраас аргагүйн эрхэнд тэмцлийн хэлбэрт шилжсэн гэж тайлбарлаж байна. Жагсагчид, Нэгдүгээрт: Эмнэлэг сувилалын албаны үйл ажиллагаа доголдож байгаа. Өвчтэй, хөгшин хүмүүсээр доог тохуу хийж эм тариа амралт сувилалын мөнгө төгрөгийг хассан, тус албаны дарга ёс зүйн хувьд маш их алдаа дутагдал гаргасан. Сувилалын дарга Ж.Ганчимэгийг албан тушаалаас нь огцруулах, Хоёрдугаарт, Хамтын гэрээгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 40 хувийн тэтгэвэрт гарсан хүмүүсээс нас барсан хүмүүсийн ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ мөнгөний хэмжээг хасдаг, зарим нэг хүмүүст олгоогүй байгаа. 2013 онд 14 хүн нас барсан 2014 онд 8 хүн нас барсан бүгд шүүхийн байгуулагаар явж байгаа гэлээ. Иймд дээрх хамтын гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байна, Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрээс жил бүр 15-30 жил ажилласан эдгээр хүмүүсийг Итгэлт хамба, болон Хамрын хийдрүү аялал хийх зардлыг гаргадаг байсныг тодорхойгүй шалтгаанаар хассан. Уг зардлыг өгөхийг шаарджээ. Дээрх шаардлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд тодорхой үр дүнд хүртэл тэмцэх болно хэмээн Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 40 хувийн тэтгэвэрт гарагсадын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Мөнхгэрэл онцолжээ. Жагсагчдын тавьж буй шаардлагын талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудын байр суурийг уншигчиддаа хүргэх гэсэн боловч “Гендрекц”-ийн хамгаалалтынхан хэвлэл, мэдээллийнхэнийг нэвтрүүлэхгүй, энэ манай дотоод асуудал гэсэн тайлбар өгч байна. Ямартай ч жагсагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээр үйлдвэрийн удирдлагууд хуралдаж, тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байгаа тухай мэдээлэл байна. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээнийхэний дунд “Жагсагчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 10 жилийн ангийн охин Ж.Ганчимэгийг суудлаас нь огцруулж арай л дийлэхгүй болов уу” гэсэн мессеж ч нисч байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН