ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ар булагт хоёр үхэр үхжээ
Ар булагт хоёр үхэр үхжээ
[sgmb id="1"]                Баян-Өндөр сумын нутаг Баянцагааны ар тал болох Ар булагийн аманд энэ сарын 14-нд буюу өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт нэгэн малчны хоёр үхэр гэнэт үхжээ. Малын эзэн нь баасан гарагт аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн байна. Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Хоёр үхэр үхлээ” хэмээх дуудлагыг баасан гарагт Ар булагийн амнаас өгсөн аж. Гэвч Хүнс, хөдөө аж ахуйн газрынхан “Очих хүн байхгүй. Газрын дарга Бээжинд яваа. Ерөнхий эмч Булган аймагт сургалтанд суухаар явсан. Өөр газар ханд” гэсэн хариу өгчээ. Хоёр үхэр үхсэн тухай дуудлага энэ мэт удааширсаар Баян-Өндөр сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт энэ долоо хоногийн эхний өдөр болох даваа гарагт ирсэн байна. Мал эмнэлэг, үржлийн тасгаас газар дээр нь очиж шинжлэхэд хоёр үхэр үхээд 4-5 хоносон болох нь тогтоогджээ. Үхэр үхээд багагүй хугацаа өнгөрсөн учраас шинжилгээ авах ямар ч боломжгүй тул сэг зэмийг булж устгах арга хэмжээ авсан байна. Урьдчилсан байдлаар үхсэн үхрүүд нь ямар нэг халдварт өвчнөөр хорогдоогүй зүй бусын хорогдол байсан бололтой. Малын эзэн ч асуудалд хэт хойрго хандсан нь үхсэн үхрээс шинжилгээ авах зэрэгт тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын 53 мянга гаруй толгой малын тэн хагас нь малын вакцинд хамрагдсан байна. Тэр дундаа үхрийн тал хувьд нь шүлхий өвчний эсрэг вакцин хийсэн байна. Баян-Өндөр сумын хувьд 1997 онд хамгийн сүүлд үхрийн шүлхий өвчин гарсан байна. Тэр цагаас хойш өвчин бүртгэгдээгүй учраас газар нутгийг нь өвчний хувьд голомтгүй, харьцангуй тогтвортой бүс хэмээн үздэг байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ