ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Жигдэнгомбо: Нэг ч иргэн, байгууллагаас дүгнэлт гаргуулахаар хандаагүй
Б.Жигдэнгомбо: Нэг ч иргэн, байгууллагаас дүгнэлт гаргуулахаар хандаагүй
[sgmb id="1"]              Аймгийн Засаг даргын энэ сарын 11-ны даваа гарагийн шуурхай дээр орлогч дарга А.Түвшинжаргал “Манай аймагт Мэргэжлийн хяналтын газар гэж байна уу. Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар аймгийн бүх ажил хойшлоод байна” хэмээн хатуухан мэдэгдсэн. Тэр дундаа “Зургаадугаар микрын өмнө Эрдэнэт голын голдирол өөрчлөөд шороо асгаад хүүхдийн тоглоомын талбай байгуулаад байхад Мэргэжлийн хяналтынхан дүгнэлт гаргаж өгөхгүй байна” гэдэг асуудал хөндөгдсөн. Бид  энэ асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбоос тодруулга авсан юм. -Мэргэжлийн хяналтынхан дүгнэлт гаргаж өгдөггүй учраас ажил унаад байна гэх боллоо. Танайхан ямар учир шалтгааны улмаас дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа юм бэ? -Өнөөдрийн байдлаар манай байцаагч нар дүгнэлт гаргах тал дээр бүхий л боломжийн хэрээр ажиллаж байгаа. Дүгнэлт гаргаж өгөхгүй удаасан, хойш тавьсан зүйл огт байхгүй. -Зургаадугаар микрын өмнө шороо асгаад тэгшилж байгаад хүүхдийн тоглоомын талбайг зөвшөөрөлгүй барьж байна. Танайхыг дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа учраас бусад байгууллага тэнд ажиллах боломж бүрдэхгүй байна гэсэн. Үүнд ямар хариулт өгөх вэ? - Манай дээр тэр асуудлаар дүгнэлт гаргуулъя, үүнийг хянаж өгөөч гэж хувь иргэн, байгууллагын зүгээс өнөөдрийг хүртэл хүсэлт, гомдол ирээгүй. Ирсэн бол манай байцаагчдын зүгээс зайлшгүй газар дээр нь очиж үзэх ёстой. Тийм хүсэлт ирээгүй. -Ер нь хүсэлт ирнэ гэдгийг яг юу гэж ойлгох юм бэ? Нэг цэцэрлэгийн дээврээс ус гоожлоо, ийм тийм болоод байна, ирж үзээч гэсэн хүсэлт гаргалаа гэхэд манай байцаагч нар очиж ажилладаг. Ус гоожсон, асуудал нь хүндэрсэн тэр нөхцөлд Мэргэжлийн хяналт дүгнэлтээ гаргана. СӨХ, орон сууцны иргэдээс ч хүсэлт ирсэн бид очиж ажиллах ёстой. Яг үүнтэй адилхан тэр голын хэв шинж өөрчлөөд шороо асган тоглоомын талбай байгуулсан бол бид очиж ажиллах ёстой. Хүсэлт ирээгүй,  70353511 утсаар ирсэн ч гэсэн бид очиж ажиллах ёстой. Тийм хүсэлт ирээгүй. -Танайх өөрийн санаачлагаар очиж хяналт тавьж болох уу? -Болохгүй. Сая хуулиар хориглосон учраас өөрсдийн санаачлагаар очиж хяналт тавьж болдоггүй. Ашиг сонирхлын зөрчил харагдах учраас үүнийг хуулиар хориглосон. Харин орон нутгийн захиргаанаас, хувь хүн иргэнээс, ямар нэг эрх бүхий байгууллагаас хүсэлт ирүүлбэл бид хяналт тавьж дүгнэлт гаргана. -Танай дүгнэлт хэд хоногийн дотор гардаг юм бэ? -Хуулиараа тухайн асуудлаар хүсэлт ирэхэд байцаагч 4-5 хоногийн дотор багтаж очих ёстой. Байцаагч тухайн газрын талаарх дүгнэлтээ 3 өдрийн дотор гаргана. Үндсэндээ 7 хоногийн дотор дүгнэлт гарах ёстой.      
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ