БААСАН
2025.08.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Удирдах зөвлөлөөс намын хорооны дарга нарт “Хариуцлага тооцохгүй” гэсэн шийдвэр гарчээ
Удирдах зөвлөлөөс намын хорооны дарга нарт “Хариуцлага тооцохгүй” гэсэн шийдвэр гарчээ
[sgmb id="1"]              Миний өмнө МАН-ын Удирдах зөвлөлийн энэ оны наймдугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл бүрэн эхээрээ байна. Уг хуралдааны тэмдэглэлтэй МАН-ын дарга М.Энхболд танилцаад гарын үсгээ зуржээ. Сүүлийн үед, бүр тодруулбал Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараагаас эхлэн  сошиал орчинд “аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлутад хариуцлага тооцох ёстой”. “Ерөнхийлөгчийн хоёр ч удаагийн сонгуульд өөрийн намын нэр дэвшигчээ Орхон аймагт ялуулаагүй, ялуулахын төлөө сайн ажиллаагүй” гэх зэргээр нэрээ нууцалсан, хуурамч нэр хаяг бүхий фэйсбүүк хуудаснаас мэдээлэл тараах болсон. Шулуухандаа бол аймгийн МАН-ын хорооны зарим нэг ойворгон, богино бодолтой, холын зайн улс төр хийх чадваргүй нөхдийн хийж байгаа ажил гэж энэ намын жирийн гишүүд ярьж, хэлж байна. Ядаж л  цадатлаа хооллох, чадвал албан тушаалын зах зухаас зуурах  гэсэн горилогчдын явуургүй оролдлого гэж үзэх хүмүүс байна. Гэтэл  бүр сүүлдээ энэхүү газар авахгүй ухуулга сурталчилгааг сөрөг хүчин болох АН-ын гишүүд дэвэргэж ямар ч үнээр хамаагүй олон нийтэд хүргэх, эрх баригчдыг хагаралдаантай, эв түнжингүй байгаа мэт харагдуулахын тулд аймгийн Засаг даргыг харлуулах, нэр хүндийг нь унагах оролдлогыг цахим орчинд гал авалцуулахын тулд  сэтгэгдлээ илэрхийлэх, ямар ч үнээр хамаагүй улайрал газар авчээ.  Тэгвэл хоёрдугаар ээлжинд хоолонд орохыг горилогч ганц нэгийн зэрэг эрхэм болон тэдний дагалдан баясагчдад МАН-ын Удирдах зөвлөлийн 2017 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл “Битгий мөрөөд, бүү горьд” гэсэн хариуг өгөөд байгаа юм биш үү. Ухралт бүхэн ялагдал байдаггүй гэдэг шиг  Ерөнхийлөгчийн сонгуульд намын нэр дэвшигчээ ялуулаагүй гэдэг шалтгаанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн МАН-ын хорооны дарга нарт хариуцлага тооцоод байвал үлдэх хүн хэд бол. Олгой хагаравч толгой дотроо гэдэгчлэн аймгийн МАН-ын хорооны гишүүд болон аймгийн ИТХ дахь 30 төлөөлөгч “хүсэхэд хяна”  гэдэг шиг хариуцлага тооцох энэ тэр гэсэн аар саар асуудлаар ам ангайхгүй байгаа. Тэдний дуугүй байгаа байдал нь бусдын дургүйг хүргэж өөрсдийнх нь өмнөөс ам ангайхад хүргээд байгаа болов уу. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс харвал “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэдэгчлэн МАН-ын хувьд 2020 оны сонгуульд оролцох бэлтгэлийг хангах зорилт дэвшүүлж буйгаа онцолсон байх юм. Энэ бүхнээс харвал аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга Д.Батлутад хариуцлага тооцож огцруулах гэсэн нөхдийн хувьд тийм ч амар бүтэх ажил биш гэдгийг МАН-ын дарга М.Энхболдын гарын үсэг бүхий Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл тодорхой харуулж байх бус уу. Мөн МАН-ын гишүүдийн хувьд “МАН-ын дүрэм” гэж нэг эрхэмлэх зүйл бий. Ер нь аль ч намын гишүүдэд намын дүрмийн хэмжээнд  улс төрийн тоглолтоо хийхийг үүрэгдсэн байдаг. Тэгвэл МАН-ын дүрмийн 39 дүгээр зүйлд “Сонгуулийн дүнгээр хариуцлага хүлээх” тухай тодорхой заалт байна. 39.1-д  “УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам   дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон тохиолдолд намын дарга огцрох хүсэлтээ Намын Их хуралд тавина” гэжээ. Энэ дүрмийн 39.2-д “Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам   цөөнх болж, тухайн шатны Засаг даргаа томилуулах боломжгүй болсон бол аймаг, нийслэлийн намын дарга огцрох хүсэлтээ аймаг, нийслэлийн Бага хуралд; сум, дүүргийн намын хорооны дарга сум, дүүргийн намын хорооны хуралд тус тус тавина” хэмээн заасан ажээ. Эндээс харвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ялалт байгуулаагүй, тэр дундаа аймаг, орон нутагт нь олонхийн санал аваагүй бол тухайн аймгийн МАН-ын хорооны даргад хариуцлага хүлээлгэнэ гэсэн зүйл алга байна. Ийн атал сүүлийн үед намын гишүүн биш өөр улс төрийн нам хүчний гишүүд аймгийн МАН-ын дарга, аймгийн Засаг даргад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох ёстой хэмээн хашхирч байгааг эрхмүүд бол намгийн ногоон мэлхийний үлгэрийг өөрийн эрхгүй санагдуулж байна.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА