ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн иргэдийн амь насыг нэг төгрөгөөр ч үнэлдэггүй
Эрдэнэтийн иргэдийн амь насыг нэг төгрөгөөр ч үнэлдэггүй
             Манай [sgmb id="1"]улсын хэмжээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газар эрхлэн явуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ байгууллага зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Манай аймгийн хувьд ч ялгаагүй. Өглөөний 09.00 цагаас өдрийн 16.00 цаг хүртэл цаг тутмын давтамжтайгаар Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэт рүү зорчигч тээврийн үйлчилгээг явуулах үүргийг эднийхэн хүлээдэг. Тэгвэл энэхүү төрийн өмчит үйлдвэрийн газар Эрдэнэтээс Улаанбаатар луу явдаг иргэдийн амь насыг нэг төгрөгөөр ч үнэлдэггүй гэвэл уншигч та бүү гайхаарай. Эрдэнэтээс нийслэл рүү явах иргэн Барилгачдын талбайгаас том оврын автобус, тендэртэй таксигаар үйлчлүүлдэг. Иргэдийн хувьд зорчих тасалбараа “Орхон” тээвэр авто замын газрын тасалбар түгээврээс авдаг. Зорчигчийн авсан тийзэн дээр “Зорчих тасалбарын үнэ, тээврийн хөлс, амь даамгал, суудлын дугаар” бичигддэг. “Амь даатгал” гэсэн хэсэгт Эрдэнэтээс авсан тасалбар дээр мөнгө бичигддэггүй. Тээврийн хөлс л шууд бичигдэнэ. Зорчих тасалбарыг дагалдаж иргэнд олгодог Е баримт буюу мөнгөний баримтан дээр ч “Амь даатгал 0.00” гэж хэвлэгддэг. Эндээс харвал Эрдэнэтээс Улаанбаатар, Дархан-Уулыг чиглэсэн иргэдийн хувьд амь нас нь ямар ч даатгалд хамрагдаагүй. Нэг үгээр хэлбэл, таны амь нас Монгол төрийн төлөөлөл болсон Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т бол ямар ч үнэгүй гэхэд болно. Машины том, жижгээс хамааран иргэний таны төлсөн 15-25 мянган төгрөг бол Авто тээврийн үндэсний төв буюу татварын газар, тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшил хоёрын данс руу хуваагдан орно. Зорчих тасалбарын үнэ болох 15-25 мянган төгрөг иргэний халааснаас гарч байгаа ч энэ мөнгөнөөс нэг төгрөг ч таны амь насны төлөөх амь даатгалд зарцуулагддаггүй гээд бод доо. Улсын хэмжээнд бүх газарт ийм байдаг уу гэвэл бас ч тийм биш бололтой. Таны өмнө Улаанбаатараас Эрдэнэт рүү зорчсон иргэний тасалбар байна. Том оврын автобусаар 15 мянган төгрөгний үнэтэй зорчих тасалбараар зорчсон иргэний Амь даатгалыг 200 төгрөгөөр үнэлжээ, Авто тээврийн үндэсний төвийнхөн. Эрдэнэтийнхээс арай дээр харагдана, ядаж л таны амь нас энэ удаад Монголын төрд 200 төгрөгийн үнэ хүрч байна. Иргэнд өгдөг Е баримт дээр “Амь даатгал 200.00” гэж бичигджээ. Ийм нэг гаж гэмээр ч юм шиг эсвэл иргэдээ доромжилсон тогтолцоог одооноос эргэн харахгүй бол уйлах багадаж инээх ихдэх асуудал гарч мэдэх нь. Энд бас нэг сонирхол татах зүйл бий. Иргэд ямар нэгэн зүйл, тэр тусмаа зорчих тасалбар авсан ч хариуд нь гар дээрээ Е баримт гэдэг алга дарам цаас авдаг. Эрдэнэтээс олгодог Е баримтан дээр “Бүртгүүлэх дүн 1000” гэж байгаа бол Улаанбаатараас олгосон хуудсан дээр “Бүртгүүлэх дүн 1200” гэж байх юм. Зорчих тасалбарын үнэд 15 мянга тэр бүү хэл 25 мянган төгрөг төлсөн ч таны гар дээр өгч буй Е-баримтад “Бүртгүүлэх дүн 1000-1200 төгрөг” байгааг үнэндээ ойлгохгүй байна. Татварынхан тайлбар хийх биз. Ер нь шууд утгаар нь ойлговол Эрдэнэтээс Улаанбаатар явах, Улаанбаатараас Эрдэнэтэд ирэхэд нэг хүний зардал 1000-1200 төгрөгт л багтдаг юм биш үү гэж Орхон Тээвэр авто замын газар болоод аймгийн Татварынхнаас асуумаар ч юм шиг.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ