ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Дамба-Очир гишүүний орлого огцом буурчээ
Д.Дамба-Очир гишүүний орлого огцом буурчээ
Хоёр дахь удаагаа УИХ-д Эрдэнэтийн 48 дугаар тойргоос сонгогдсон Д.Дамба-Очир гишүүний хувьд 2016 оны хонин жилд өөрийнх нь орлого огцом буурч гэр бүлийн гишүүдийн орлого нь өсчээ. Орлого. Түүний өөрийнх нь орлого 2016 онд 148 сая, 478.5 мянган төгрөг байна. Тэрбээр 2015 онд 688.8 сая төгрөгийн орлого олж байжээ. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2016 онд 81.6 сая, өмнөх 2015 онд гэр бүл нь 64.6 сая төгрөгийн орлого олжээ. Орон сууц. Нийтдээ 420 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай. Тээврийн хэрэгсэл. 139 сая төгрөгийн үнэ бүхий “Ниссан патрол” машинтай. 2015 онд тэрбээр 185 сая төгрөгөөр үнэлсэн “Лексус 570” машинтай байжээ. Мал аж ахуй. Өнчин ишиг ч байхгүй хэмээн мэдүүлжээ. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл. Эрхэм гишүүн Д.Дамба-Очир ийм төрлийн “хобби” байхгүй учраас энэ ангилалд “Юу ч байхгүй” хэмээн мэдүүлжээ. Газар. Өмчлөх, эзэмших нэг метр кв-т ч газаргүй. Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл. Өнгөрөгч 2016 онд эрхэм гишүүний хадгаламжийн орлого өмнөх оныхоосоо 71.2 сая төгрөгөөр огцом нэмэгдсэн байна. 2015 онд 51.6 сая төгрөгийн хадгаламж, дансны үлдэгдэл, бэлэн мөнгөтэй хэмээн мэдүүлсэн аж. Авлага. Эрхэм гишүүн маань хэн нэгнээс авах ямар нэгэн авлагагүй ажээ. Зээл. “Голомт” банкинд 65 сая төгрөгийн зээлтэй. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт. Түүний нэр дээр таван компани байдаг. Тэрбээр “Очир төв” ХХК-ийн 1000 ширхэг, “Очир төв зам” ХХК-ийн 723 мянга 674 ширхэг “Очир төв тоног төхөөрмж” ХХК-ийн 1000 ширхэг “Очир пауэр” ХХК-ийн 48821 ширхэг “ОТК” ХХК-ийн 225 мянга 878 ширхэг хувьцаа эзэмшдэг байна. Эдгээрийн нийт дүрмийн сангийн хэмжээ 9 тэрбум, 994, 7 сая төгрөг гэжээ. Дээрх таван компани түүний 100 хувийн өмч. Эрх, патент, тусгай зөвшөөрөл. Байхгүй. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ