Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Говилын нийтийн орон сууцыг цэвэр, бохир усанд холбох ажлыг судалж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Иргэдээс гаргасан санал, хүсэлтийг судалж боломжит ажлуудад тодорхой арга хэмжээ авч ажиллах санал боловсруулан оруулж ирэхийг Засаг даргын зүгээс холбогдох албаныханд үүрэг болгосон. Говил багийн 48 айлын болон нийтийн орон сууцны байрнуудын инженерийн шугам сүлжээг газар дээр нь үзэж шалган тодорхой арга хэмжээ авахыг иргэдийн зүгээс хүссэн байдаг. Говил багт байрлах 48 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээг 2013 онд шинэчилсэн байна. Говил багийн Дэнжийн 8,10,12, Хонхорын хэсгийн 35,39 дүгээр байрны гадна цэвэр, бохир ус, дулааны шугамд үзлэг хийж засварлах шугамын ажлын тоо хэмжээ, зураг схемийг гаргажээ. Мөн төвлөрсөн шугаманд холбогдоогүй гурван нийтийн орон сууцыг төвлөрсөн цэвэр бохир усны шугаманд холбоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул дахин төлөвлөлтөнд оруулахаар Хотын захирагчийн албаныхан ажиллаж байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card