ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО
“Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигч таны энэ өдрийн амгаланг айлтгая. Та бид итгэл сэтгэл, хүсэл зорилго, хөрөнгө хүчээ нэгтгэн “Эрдэнэтийн-Овоо” ордын исэлдсэн хүдрийг түшиглэн Катодын зэсийн үйлдвэр байгуулахаар зорьж ажиллаж эхэлснээс хойш 7 хаврыг үджээ. Энэ 7 жилд та бид гар гараа барьж, мөр мөрөө түшилцэн чамгүй олон хүндрэл бэрхшээлүүдийг туулж, арвин их ололт амжилтанд хүрлээ. Өнөөдөр та бид КАТОДЫН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРийнхээ олон улсын стандартад нийцүүлсэн банкны техник, эдийн засгийн үндэслэлийг ХБНГУ-ын Ферростаал Группээр гүйцэтгүүлж гар дээрээ хүлээн авч байна. Орхон аймгийн Монгол Ардын Намын удирдлага, Аймгийн Засаг дарга болон түүний баг хамт олон та бидний ажил үйлсийг идэвхийлэн дэмжиж ажиллаж байна. УИХ, Засгийн газрын гишүүд болон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд ч манай ажлыг бүх талаар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Энэхүү хамтын ажиллагааны маань үр дүн эхнээсээ гарч олон жил гацаж байсан манай үйлдвэрийн ажлын гацааг тайлж Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Дамбын Батлут үйлдвэр барих газрыг манай компанид олгохоор захирамжлан шийдвэрлэлээ. Түүнчлэн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүтээн байгуулалттай холбоотой гадна усан хангамж, цахилгаан хангамж, автозамын трассуудыг батлах зэрэг холбогдох зөвшөөрлүүдийг бидэнд олгохоор Орхон аймгийн техникийн комисс ажиллаж байна. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон түүний баг хамт олон, мөн Улсын Их Хурал, Засгийн газар, Эрдэнэт Үйлдвэрийн зүгээс цаашид ч орон нутгийн мянга мянган иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх та бидний ажил үйлсийг дэмжиж, нягт хамтран ажиллахаа илэрхийлж байна.  “Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийн баяр наадмын үйл ажиллагаан дээр газрынхаа гэрчилгээг ёслолын байдалтай хүлээн авах манай компанийн хүсэлтийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр газрын гэрчилгээг маань гардуулан өгөхөөр боллоо. Хувьцаа эзэмшигч таныг манай компанийн баярт үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ