ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ёс зүйн хороо албан хаагчтай холбоотой санал, гомдлыг авч эхэллээ
Ёс зүйн хороо албан хаагчтай холбоотой санал, гомдлыг авч эхэллээ
Аймгийн Засаг даргад ирүүлж байгаа санал, хүсэлтийн дийлэнхийг төрийн албан хаагчийн ёс зүй, тэдний мэргэжил боловсрол, ажлын чадвар дадалтай холбоотой асуудлууд эзэлдэг. Эдгээрийг шийдвэрлэхээр аймгийн ЗДТГ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, аймгийн Төрийн албаны салбар зөвлөл зэрэг газраас ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхэллээ. Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, тэдний мэдлэг, чадварыг сайжруулах талаар салбар, байгууллага бүрт үе шаттай сургалт, хэлэлцүүлэг, хяналт шалгалт, зөвлөн туслах ажлууд хийгдэж байна. Тухайлбал, нутгийн захиргааны 11 байгууллагын дэргэд Ёс зүйн хороо ажиллаж, төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбогдолтой гомдол, саналыг хүлээн авч хянан шийдвэрлэж байна. Мөн аймгийн хэмжээнд төрийн захиргааны бүх албан хаагчдыг хамруулан “Хүний хөгжил-төрийн алба” сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Албан харилцааны ёс зүй” сэдэвт сургалтад хамруулсан аж. Үүний зэрэгцээ “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж”, “Төрийн байгууллагын бүтээмжийн удирдлага”,”Төрийн алба хаших эрх зүйн зохицуулалт”,”Хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээ түүнийг сайжруулах арга зүй”,“Захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаа, түүнээс сэргийлэх арга зам”,“Үндэсний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагуудын үүрэг оролцоо”,“Төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн асуудал ба Орхон аймагт хийсэн судалгааны дүн”, “Төрийн үйлчилгээний маркетинг”, “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, анхаарах асуудлууд”, “Би гэж хэн бэ?”, “Худалдан авах ажиллагаагаар мэргэшүүлэх нь” сургалтыг зохион байгуулж нийт 1100 гаруй төрийн албан хаагчдыг хамруулжээ. Удирдлагын академийн “Албан хэрэг хөтлөлт”,“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт нэртэй зайны сургалтаар аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ-т шинээр томилогдсон 12 төрийн албан хаагчийг сургажээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ