Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

100 гаруй шар хуайсыг хулгайлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Урин цаг ирж, хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажил эхэлсэн. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газраас 6,8 км газарт шар хуайс тарьж байна. Одоогийн байдлаар ургамлан хашлага хийх ажил 70 хувьтай байна. Гэвч хэд хэдэн байршлын шар хуайсыг хулгайлсан хэрэг гарчээ. Шар хуайс тарих ажил дуусах дөхсөн ч 100 гаруй ширхэгийг хулгайд алджээ. Цагдаагийн газарт мэдээлсэн ч, тодорхой хариу ирээгүй байна. Орхон аймгийн ногоон байгууламжийг сайжруулахад иргэд, ААНБ-ууд хамтран ажиллах үүрэгтэй. Байгуулагууд ойр орчмын 50 метр мод, суулгац тарих, арчлах, хамгаалах ажил хийхийг Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас уриалж байна. Сүүлийн үед хотын төвөөр мал ихээр орж ирж байна. Шинээр тарьсан мод суулгац, шар хуайсыг ихээр сүйтгэж байна. Энэ асуудлыг аймгийн Засаг даргын шийдвэрээр Хот тохижуулах газраас Баян-Өндөр сум руу шилжүүлжээ. Хотын төвд орж ирсэн малыг хашиж эзэнд нь хүлээлгэн өгөх, торгох журмыг хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга Д.Батлут үүрэг болголоо. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card