Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Ахмадууд сумынхаа ойд зориулан мод тарьжээ

Ахмадууд сумынхаа ойд зориулан мод тарьжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Баян-Өндөр сумын 20 жилийн ойг угтаж, Баянбулаг багийн ахмадууд 16 дугаар сургуулийн хашаанд 30 ширхэг мод тарьсан байна. Мөн Хүрэнбулагийн амны рашааны дээд талд өндөр настан П.Цэцэнбуу 12 ширхэг мод тарьжээ. Ахмадуудын санаачилсан энэхүү буянтай ажилд 80 настай Н.Мядагбал, Д.Чойсүрэнжав, Ахмадын хорооны тэргүүлэгч Я.Бадмаа, Д.Нямсүрэн, Н.Баасан, Л.Цэдэвсүрэн, Д.Цэндсүрэн, С.Ламжав, Н.Жавзан, Д.Гүнсэл нар идэвхтэй оролцсон байна. Ахмадууд тарьсан модныхоо үрсэлгээг өөрсдөө худалдан авч, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, байгаль экологит хувь нэмрээ оруулжээ. Ж.Саяннямбуу
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card