ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цагаан тоосыг дарах технологи гаргажээ
Цагаан тоосыг дарах технологи гаргажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдлаас гардаг цагаан тоосны асуудлыг олон жил ярьсаар ирсэн. Монголын Уул уурхайн аж үйлдвэрийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн үндэсний холбоо цагаан тоосыг багасгах технологийг хэрэгжүүлэхээр “Эрдэнэт үйлдвэр”-т санал тавьсан байна. АНУ-д үйлдвэрлэсэн бодисоор цагаан тоосыг дарах боломжтой гэж мэргэжилтнүүд үзжээ.    Цагаан тоос Говил, Баянцагаан баг цаашлаад Жаргалант сум руу хийсдэг. Иргэд “Эрүүл мэндээрээ хохирч байна” гэсэн гомдлыг гаргадаг. Баянцагаан багийн иргэд “Эрдэнэт үйлдвэр”-ээс нөхөн төлбөр авах, эмчилгээ, шинжилгээнд хамруулж өгөх хэрэгтэйг хэлсэн юм.      “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдлын аж ахуй тоосны дэгдэлтийг багасгахаар тоосыг хөрсөөр дарахаар ажилласан тухай уул уурхайн мэдээллийн сайтад дурьдсан байна. Цагаан тоосыг багасгахын тулд Монголын Уул уурхайн инженерүүд АНУ-д үйлдвэрлэсэн тусгай бодисоор цагаан тоосыг дарах боломжтой туршилт хийжээ. Туршилтын ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн байна.        Монголын уул уурхайн аж үйлдвэрийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д. Цогбаатар “Бид Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажиллахаар хэлэлцэж байгаа. Цагаан тоосны тархалт хүн, амьтанд үзүүлэх нөлөө бага гэсэн судалгаа бий. Гэсэн ч энэ асуудлыг орхиж болохгүй” гэж ярьсан юм.      Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Н.Тогтохбаяр Erdenetnews.mn сайтын “Эрдэнэтийн цагаан тоос улсын хэмжээний асуудал болсон, асуудлыг шийдэх л хэрэгтэй” ярилцлагад “Тоосжилт оршин суугчид, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж байгаа нь батлагдсан” гэсэн тайлбарыг өгч байжээ. Үйлдвэрийн зүгээс иргэдэд бодитой мэдээлэл өгдөг байх хэрэгтэйг онцолсон байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ