ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Засаг дарга Д.Батлут ОХУ-ын ШУА-ийн эрдэмтэдийг хүлээн авч уулзлаа
Засаг дарга Д.Батлут ОХУ-ын ШУА-ийн эрдэмтэдийг хүлээн авч уулзлаа
Аливаа улс орны хөгжлийн түүчээ нь Шинжлэх, ухаан, технологийн хөгжлийн ололт амжилтууд байдаг. Дэлхий дээр уул уурхай, ашигт малтмалын ямар ч баялаггүй атлаа хурдацтай хөгжиж байгаа улс орнууд олон бий.             Анх уул уурхайн үйлдвэр дагаж баригдсан Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн гол тулгуур нь шинжлэх ухаан технологийн ололт амжилтууд болох учиртай. Иймээс “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” байгуулсан юм.        “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” нь үйл ажиллагааны хүрээндээ гадаад, дотоодын адил төст үйл ажиллагаа явуулдаг байгууллага, шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах юм.         Тэгвэл өчигдөр ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Хатуу биетийн хими, механохтийн институтийн захирал, академич Ляхов Николай Захаровичаар ахлуулсан эрдэмтэд манай аймагт ирж ажиллалаа.  Тус хүрээлэн нь дэлхийн хоёрдугаар дайны үед байгуулагдсан бөгөөд анх байгуулагдахдаа Хими, металлургийн чиглэлээр судалгаа хийх зориулалтай байжээ.       Академич Ляхов Николай Захарович тэргүүтэй эдгээр эрдэмтдийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус хүрээлэнгийн эрдэмтэд дулааны цахилгаан станцуудаас гарч буй үнс хаягдлын химийн найрлагыг өөрчлөн авто зам барихад цементийн оронд ашиглах, элсийг шохойтой хольж шингэн шил гаргаж авах, барилгын хавтан гаргаж авах технологи, овъёосын химийн найрлагыг өөрчлөн хавтанцар хийх, дулааны цахилгаан станцуудад ашиглах боломжгүй технологийн бус нүүрсийг ашиглан хөрсний бүтэцийг сайжруулах бордоо гаргаж авах зэрэгт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр боллоо. Эх сурвалж: Erdenet.mn/Мэдээллийн төв [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ