Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Аймгийн хэмжээнд 1393 хүүхэд цэцэрлэггүй, гэртээ өдрийг өнгөрөөж байна

Аймгийн хэмжээнд 1393 хүүхэд цэцэрлэггүй, гэртээ өдрийг өнгөрөөж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
           Ийм мэдээллийг өнгөрсөн долоо хоногт болсон аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр эрх баригчид хийсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө тухайн үеийн аймаг, орон нутгийн удирдлага мэдээлэл хийхдээ “Орхон аймаг хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдлээ. Цэцэрлэгийн сурган хамралт бараг 100 хувьд хүрлээ, Шинээр гурван цэцэрлэг ашиглалтад орууллаа” хэмээн Монгол улс даяар зарласан. Саяны хуралдаанаар “Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлтийн тайланг” авч хэлэлцсэн. Тайланд дурдсанаар өнөөдөр манай аймгийн хэмжээнд хувь, хувсгалын 34 цэцэрлэгт 8194 хүүхэд хүмүүждэг. 2016 оны жилийн эцсийн байдлаар 1393 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байгаа аж. Үнэн хэрэгтээ өнөөдрийн байдлаар Цагаанчулуут багт гэхэд нэг ч цэцэрлэг байдаггүй. Хотын төвд хамгийн ойр, хүн ам шигүү суурьшсан энэ багт Орхон аймгийн төр захиргаа ганц цэцэрлэг бариад өгчихөж чадахгүй сууна. Гэтэл цагаанчулуутчууд бага насны хүүхдээ гараас нь хөтлөн өөр багийн цэцэрлэгт ёстой л нөгөө эр хүний мэхээ хийж байгаад хүүхдээ өгдөг дүр зурагт бид дэндүү дасжээ. Гэтэл зэргэлдээх Баянбулаг багт өнгөрсөн дөрвөн жил гурван цэцэрлэг ашиглалтад орно, манай баг нутаг дэвсгэр дээрээ гурван цэцэрлэгтэй гэж ирээд орон нутгийн улстөрчид дэвж, шавж байсан удаатай. Ямар ч байсан аймгийн хэмжээнд 1393 хүүхэд цэцэрлэггүй, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 85.6 хувьтай байгаа, Эрдэнэт хотод дахиад 5-6 цэцэрлэг баригдах шаардлагатай гэдгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас дуулгаж байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card