ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эх орон Эрдэнэтээс эхэлнэ” аян эхэллээ
“Эх орон Эрдэнэтээс эхэлнэ” аян эхэллээ
               Орон нутгийн эрх барих дээд байгууллага болох аймгийн ИТХ-аас энэ оны сар бүрийг нэрэмжит ажлын аян болгон өрнүүлж эхлүүлээд байгаа. Энэ ажлын үр дүн ч тодорхой хэмжээгээр гарч иргэд талархалтай хүлээн авч байгаа. Мөн үйлчилгээний байгууллагуудын хувьд ч сарын аянд идэвхтэй оролцож байгааг зохион байгуулагчдын зүгээс талархаж байлаа. Хоёрдугаар сарын аяны ажлыг Ц.Баяржаргал даргатай аймгийн ИТХ-ын хурлын Эрх зүй, Нутгийн удирдлага, Нийгмийн хөгжлийн хорооноос зохион явуулах юм байна. Хорооны зүгээс хоёрдугаар сарын нэрэмжит аяныг “Төрөлх Орхон аймаг, түүх соёл, уламжлал бидний бахархал” сэдвийн дор явуулах ажлынхаа төлөвлөгөөг тэргүүлэгчдээр батлуулахаар оруулж ирсэн юм. Хорооноос аяны хүрээнд аймгийн Үйлдвэрчний холбооны хороодын дунд эссе бичлэгийн уралдаан зарлах, сурагчдын дунд тойрон аялал зохиох гэх мэт явцуу хүрээний, хөрөнгө мөнгө үрэх ажлын санал оруулж ирсэн байна хэмээн Хурлын дарга П.Пүрэвлхагва шүүмжилж байлаа. Түүний саналыг ч тэргүүлэгчид дэмжиж иргэдэд хүртээмжтэй, хүүхэд багачуудын мэдлэг, хүмүүжилд нөлөө үзүүлэх ажил хийх хэрэгтэй гэж зөвлөв. Аяныг зохион байгуулахад аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, сургуулийн өмнөх байгууллага, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-үүд, аймгийн Номын төв, Музей хамтран ажиллах гэнэ. Тэргүүлэгчид ажлын төлөвлөгөөг батлаад монгол түмний уламжлалт цагаан сарйн баяр болж байгаа зэрэг онцлогийг харгалзан хоёрдугаар сарын аяны уриалгыг  “Эх орон Эрдэнэтээс эхэлнэ” уриатай явуулах шийдвэр гаргалаа. Аяны хүрээнд сургуулийн сурагчдыг аймгийн музейг үзүүлэх, орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай танилцуулах зэрэг олон ажил багтсан төлөвлөгөөг зохион байгуулагчид төлөвлөжээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ