ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ИТХ биш Дарга нарын төлөөлөгчдийн хурал болох замаа заслаа
ИТХ биш Дарга нарын төлөөлөгчдийн хурал болох замаа заслаа
Орхон аймгийн иргэд гэлтгүй монголчууд өнгөрсөн оны зургаадугаар сарын 29-нд болсон орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөө сонгосон. Нэг үгээр хэлбэл иргэд бидний төлөө нойр хоолоо умартан, чөмөгөө дундартал иргэнийхээ төлөө хөлөө эцтэл гүйх багийн төлөөлөгчтэй болсон. Аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. МАН-аас 30, АН-ын 3 төлөөлөгчөөс манай аймгийн ИТХ бүрддэг гэсэн үг. Гэтэл өнөөдөр дийлэнх олонхи буюу МАН-ын 30 төлөөлөгч иргэдийн төлөө хөлөө эцтэл гүйгээд байх шаардлагагүй болох эхний алхам бүрдэж байна. Харин түүнийхээ оронд УИХ-ын гишүүд шиг сайд дарга болж “давхар дээл” өмсөх дархан эрхийг өнөө маргаашгүй УИХ-аас батлах гэж байна. Хэдхэн сарын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “давхар дээл”-ийг нэг нүдээрээ ч үзэхгүй муухай хэмээн хашхирч байсан. Манай аймагт ч жагсаал, цуглаан болж тухайн үеийн АН-ын “давхар дээлтэй” төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөсөө татгалзахыг уриалж байсныг эрдэнэтчүүд мартаагүй. “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль”-д өөрчлөлт оруулах замаар “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийн 30 хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэсэн заалтыг хөрсөн дээр нутагшуулахаар шийджээ. Энэ ажлынхаа хүрээнд “Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны 7 гишүүнийг гурав болгох” зэргээр хөдөлгөөн хийгдэх нь бололтой. Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мягмар гарагийн Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна. Одоо дүгнэлтээ гаргаад УИХ-ын хуралдаанд оруулаад “65-ын бүлэг” ярс хийтэл гар өргөвөл Монгол улсын 21 аймаг, 333 сумын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ИТХ биш Дарга нарын төлөөлөгчдийн хурал болно. Сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд, сонгогчдын өмнө бөхөлзөж, саналыг нь гуйж байсан эрхмүүд дарга болж иргэдийн үгийг хүлээж авахгүй, сонсохгүй нүд ам, чихээ албан тушаалаар бөглүүлнэ. Ажил, албан тушаалд очсон дарга төлөөлөгч иргэдийн өмнөөс дуугарах эрх байхгүй. Намын өмнөөс төрийн ажилд дуу хоолойгоо хүргэнэ. Ийм дүр зургийг монголчууд 2020 он хүртэл нийтээрээ харах нь. Харин 2020 оны сонгуулийн өмнө ард түмэнд гэнэт хайр зарлаад давхар дээлээ үзэн ядаад иргэний төлөө гэж цээжээ дэлдэх нөхдүүд эрх баригчдаас гарахгүй л болов уу. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ