ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Даваат багт “сургууль, цэцэрлэгийн” цогцолборын барилга ашиглалтад орлоо
Даваат багт “сургууль, цэцэрлэгийн” цогцолборын барилга ашиглалтад орлоо
Манай аймгийн анхны “сургууль, цэцэрлэгийн цогцолбор” ашиглалтад орлоо. Энэхүү цогцолбор нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цөөн тооны цогцолборын нэг гэдгээрээ онцлогтой. Даваат багт байрлах цогцолборын барилгад 17-р сургууль, 22-р цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Даваат багт байрлах дээрх 100 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн сургуулийн барилгыг “Урагшлах” компани гүйцэтгэсэн. Орон нутгийн төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн уг барилгыг 17-р сургууль хичээлийн 2-р байр болгон ашиглана. Өөрөөр хэлбэл энэхүү цогцолборын барилгад тус сургуулийн 1-5-р ангийн 450 хүүхэд хоёр ээлжээр хичээллэнэ. Тэгвэл Даваат багт сургуулийн өмнөх боловсролын насны 670 орчим хүүхэд оршин суудаг. Үүнээс 22-р цэцэрлэгт 280 хүүхэд суралцдаг байсан талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Олзвой ярьлаа. Тэгвэл өнөөдөр сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор 70 хүүхдийг хоёр ангид хүлээн авчээ. Эдгээр хүүхдүүд 2-3 настнууд юм. Нээлтийн ёслолд оролцсон Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэхдээ “Бид төвөөс алслагдсан багуудад сургууль, цэцэрлэг байгуулахад чухал ач холбогдол өгч байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн оны 6-р сараас Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн. Засаг дарга Д.Батлут түүний баг хамт олон цаашид төвөөс алслагдсан багуудын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээн онцоллоо. Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь цэцэрлэг, сургууль руу орох хаалга тусдаа. Энэ төрлийн барилгын стандартын дагуу дуу тусгаарлагч, өндөр хурдны интернет, урлагийн зал, хүүхэд хөгжлийн төв тэргүүтэй олон шийдлийг тусгасан. Түүнчлэн анги танхимын талбай том, саруулаас гадна цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдийн насны онцлогт тохирсон хэлбэрээр баригдсан аж. Эх сурвалж: Erdenet.mn [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ