Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Архи дамлан зардаг иргэдийг цагдаагийн байгууллага саатуулжээ

Архи дамлан зардаг иргэдийг цагдаагийн байгууллага саатуулжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Цагдаагийн байгууллагаас “Шаг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж архи худалдан борлуулахыг хориглосон өдөр дамлан худалдаалсан долоон иргэнийг цагдаагийн байгууллага саатуулсан байна. Зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг эдгээр иргэдийн хууль бус үйлдлийг зогсоох  хэд хэдэн гаргалгааг цагдаагийн байгууллагаас санаачлаад байна. Аймгийн хэмжээнд архины зөвшөөрөлтэй 460 гаруй цэг байдаг. Зөвшөөрөлтэй цэгүүд нь шөнийн 12 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулж байна. Тиимээс шөнийн цагаар архи дамлан худалддаг иргэд хэд дахин өндөр үнээр архи худалдан борлуулдаг. Ингэснээр иргэд өндөр үнээр архи худалдан авах нөгөө талаар архидан согтуурах явдал ихсэх үүнээс үүдэлтэй гэмт хэрэг ихээр гарах болсон. Хуульд зааснаар архи согтууруулах ундаа дамлан борлуулсан тохиолдолд 35-50 мянган төгрөгөөр торгох, худалдаж байсан согтууруулах ундааг хураан авдаг байна. Архи дамлан зардаг иргэдийн дийлэнх нь ар гэрээ авч яваа өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card