Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Нийгэмшүүлэх төвийн иргэдийг эмчийн үзлэгт хамрууллаа

Нийгэмшүүлэх төвийн иргэдийг эмчийн үзлэгт хамрууллаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орон гэргүй иргэдийг өвлийн ид хүйтний үед дулаан байраар хангаж, нийгэмшүүлэх ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хууль зүйн хэлтэстэй хамтран нийгэмшүүлэх байрны архины хамааралтай иргэдэд хувцас хэрэглэл өгөхөөс гадна эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Манай аймгийн хэмжээнд нийгэмшүүлэх, архины хамааралтай иргэдийг дулаан байраар хангадаг хоёр Төрийн бус байгууллага ажилладаг. Одоогийн байдлаар хоёр байранд нийтдээ 42 иргэн амьдарч байна. Үзлэгт хамрагдаж буй иргэдийн дийлэнх нь элэг, уушги зэрэг дотор эрхтэний өвчлөл, даралт ихсэх өвчтэй байна. Энэ нь тухайн иргэн тогтмол архи хэрэглэдэг, амьдралын буруу дадлаас үүдэлтэй аж. Тус хоёр байранд амьдарч байгаа иргэдийн хувьд 27-60 хүртлэх насны хүмүүс байна. Архины хамааралтай иргэдэд гар урлал, болон сийлбэр зааж сургаж байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card