Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

Улс төрийн зорилготой хоёр сүм хийдийг хаана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлагын хорооноос сүм хийд, шашны байгууллагын чиглэлээр баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж байна. Ажлын хэсгийн эхний ажил нь  зарим нэг сүмийн үйл ажилагааг хаасан байна. Учир нь боловсролын болон төрийн бус байгууллагын зөвшөөрөлтэй боловч шашны үйл ажиллагаа эрхэлж байсан Есүсийн чуулган сүмийг тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж хаажээ. Аймгийн хэмжээнд шашны 17 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс бүртгэлтэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг 10 сүм байдаг. Мөн улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа хоер сүмийн үйл ажиллагааг хаахаар хэлэлцэж байна. Сүм хийдэд нэгбүрчлэн шалгалт хийхээс илүүтэй баримтлах бодлогыг цогцоор шийдэх нь  үр дүнтэй талаар албаны хүмүүс хэлж байсан юм. Өмнөх жилүүдэд шашны байгууллагуудын үйл ажиллагааны эрхийг гурван жил тутам сунгадаг байсан бол ажлын хэсгийн төслөөр жил бүр шалгах, хянах,  эрхийг сунгах ажлуудыг явуулах байрь суурьтай байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card