МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Д.Батбаяр оффшортой байхыг хуулиар хориглоогүй, тэр хүн буруу зүйл хийсэн юм байхгүй
П.Пүрэвлхагва: Д.Батбаяр оффшортой байхыг хуулиар хориглоогүй, тэр хүн буруу зүйл хийсэн юм байхгүй
Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батбаяр нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэтэй хамтран оффшор бүсэд 3-4 компани байгуулсан нь олон нийтэд ил болоод байгаа. Төрийн албан хаагч Х.Бум-Эрдэнэ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дээрх компаниудаа нууцалсныг хэвлэл мэдээллийнхэн илрүүлсэн. Д.Батбаяраас дээрх сэдвээр тайлбар авахыг хүссэн хэвлэлийнхэнээс эрхэм тэргүүлэгч зугтаасан байна. Харин Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагваас дараахь тодруулгыг авсан юм. -Д.Батбаяр тэргүүлэгчээс оффшор компаниудынх нь талаар болон хэвлэлээр яригдаад байгаа асуудлаар тайлбар авах гэсэн ч бидэнд ярилцлага өгсөнгүй. Та Орхон аймгийн ИТХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байна вэ? -Тухайн хувь хүний талаас үүн дээр тайлбар өгөх нь илүүц шүү дээ. Тэгээд ч Монголд хэрэгжиж байгаа хуулиар Д.Батбаяр гэдэг хүн төрийн албан хаагч биш. Одоо хүртэл бизнесээ хийж байгаа. Монгол, Америк, Хятадын иргэн ч бай оффшор бүсэд бизнес хийхэд тийм шаардлага тавьдаг л байхгүй юу. Оффшор бүсэд данстай байх нь болохгүй гэсэн асуудал хаана ч байхгүй. Хүний эдийн засгийн гол эрхийн нэг юм. Дээрээс нь тэр хүн бизнес эрхэлдэг. Нөгөө талаас гэвэл төрийн албан хаагч оффшор данстай байх бололцоогүй. Төрийн албан хаагчид Хөрөнгө орлогын мэдүүлэг болон Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж байна. Эндээс харахад, бизнес эрхэлдэг хүнд оффшор дансыг хориглосон зүйл байхгүй. Тэгэхээр тухайн хүний эрхэнд халдах эрх бидэнд байхгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт, та бүхэнд тодруулаад хэлэхэд, миний хувийн мэдээлэл бол та бүхний нэгэн адил Кёкшюүзан Батбаяртай нэр андуурсан гэж ярьж байгаа. Яг ийм хэмжээнд байна. Д.Батбаяр тэргүүлэгч тэнд оффшортой байхыг ямар нэгэн хуулиар хориглоогүй, тэр хүн буруу зүйл хийсэн юм байхгүй.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ