Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -12° / -5° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Сурагч цагдаа” хөтөлбөр манай аймагт хэрэгжиж байна

“Сурагч цагдаа” хөтөлбөр манай аймагт хэрэгжиж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Улсын хэмжээнд ”Сурагч цагдаа” хөтөлбөр хэрэгжиж эхлээд гурван жил болжээ. Уг хөтөлбөрийг ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Манай аймгийн хувьд лаборатори 8-р сургуулийнхан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар сургуулийн ойр орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж, осол аваарт өртөх зэрэгт сургуулийн насны хүүхэд хохирогч болох тохиолдол их байдаг. Эцэг эхчүүдийн хувьд өглөөний 7 цаг 30 минутаас оройн 18 цаг хүртэл найман эцэг эх ээлжлэн эргүүлд гарч хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцуулах, гарцаар гаргахад зааж туслах ажлыг хийж байна. Энэхүү төсөл нь эцэг, эхчүүд жилд нэг удаа хүүхдийнхээ сургуулийн орчмын зам гарцаар аюулгүй гаргах, эргүүл хийснээр хүүхдүүд гэмт хэрэгт өртөхгүй, хохирохгүй байх орчныг бүрдүүлэх ач холбогдолтой. Эргүүлд гарч байгаа эцэг эхчүүдийн ажлын газарт нь албан тоот хүргүүлж цалинтай чөлөө олгож тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card