МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинээр томилогдсон боловсон хүчнийг танилцууллаа
Шинээр томилогдсон боловсон хүчнийг танилцууллаа
Өнөөдөр хуралдсан аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр зарим албан тушаалд шинээр томилогдсон хүмүүсийг танилцууллаа. Тодруулбал, Энэ сарын 4-нд Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр нар тамга, тэмдгээ хүлээн авсан. Үүрэгт ажилдаа томилогдоод удаагүй С.Ганцогт нь Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Механик инженер, Үйлдвэрлэлийн менежмент, нягтлан бодогч, металлургийн үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжилтэй. 2003 оноос “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикт засварчин, ээлжийн мастер, эдийн засагч, тоног төхөөрөмжийн засварын инженерээр ажиллаж байгаа юм. Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр нь 1983 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. МУИС-ийг 2006 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн боловсон хүчин юм. Мөн Засаг даргын Б/51 ТООТ захирамжийн дагуу Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Зулбаатарыг томилсон байна. Н.Зулбаатар 1980 онд МУБИС-ийн Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. Боловсрол судлалын магистр зэрэгтэй, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн албан хаагч юм.  Засаг даргын Б/55 тоот захирамж гарч Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын захирлаар Б.Мөнхдалайг томилжээ. Б.Мөнхдалай  1975 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 1996 онд Дархан хотын Технологийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. 2004 онд СЭЗД-ийг Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн аж. Мөн 2009 онд ШУТИС-д Цахилгааны инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Түүнээс гадна Засаг даргын Б/58 тоот захирамжаар Сум дундын ойн ангийн даргаар Д.Энхбазарыг, ЗДТГ-ын даргын Б/42 тушаалаар ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар Д.Ганзориг томилогдсон байна. Эх сурвалж: Erdenet.mn [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ