Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлыг төр давуу эрхээр хүнээ томилно

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлыг төр давуу эрхээр хүнээ томилно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт үйлдвэр”-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах гүйцэтгэх захирлыг тун удахгүй томилох нөхцөл бүрдсэнийг Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор мэдээлсэн байна. Тус үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид өчигдөр хуралдаж, гүйцэтгэх захирлыг төрийн 51 хувь эзэмшигчийн талаас томилохоор тохиролцоонд хүрчээ. Мөн энэ хурлаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бямбасүрэнг томилсон шийдвэр гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж 4, Mongolian Copper Corporation-ийн (MCC)-ийг төлөөлж 3 хүн багтсан. Эдгээрээс Монголын төрийн төлөөлөл болох Б.Бямбасүрэн ТУЗ-ийн даргаар томилогдсон байна. Дээрх баталгаажсан долоон гишүүн бүхий ТУЗ хурлаа товлож, гүйцэтгэх удирдлагаа томилох юм. Гүйцэтгэх захирал нь мөн Засгийн газрын талыг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүдийн санал болгосон хүн байх аж. Цахим мэдээллээр “Алтжин” компанийн захирал Г.Алтанг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ирэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үгүйсгэсэн хариултыг өгсөн байна. Иймд үйлдвэрийн гүйцэтгэх захирлын суудал төрийн зүгээс удахгүй тодрох юм байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card