Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

Орхон, Булган аймаг хамтран 58 ажлыг хэрэгжүүлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон, Булган аймаг 2016-2020 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол энэ сарын 27-нд Булган аймагт боллоо.Гэрээ байгуулснаар хоёр аймаг газрын харилцаа, барилга хот байгуулалт, байгаль орчин, хөдөө аж ахуй, авто зам, нийтийн зорчигч тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг 15 чиглэлд  58 ажлыг хамтран хэрэгжүүлэх юм. Хамтран ажиллах гэрээг МУ-ын хууль тогтоомж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг үндэслэн харилцан ашигтай байгуулах зорилгоор хамтарсан ажлын хэсэг гарган ажилласан байна. Тус ажлын хэсэг гэрээний төслийг боловсруулж хоёр аймгийн төрийн байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүлснээр хоёр аймгийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажууллаа. Өнгөрсөн хугацаанд Орхон, Булган аймгийн дунд олон асуудал үүсэж байсныг энэ гэрээгээр цэг тавьлаа.Гэрээг хоёр аймгийн эрх ашигт нийцсэн, иргэддээ ээлтэй байх зарчмыг баримталсан байна. Уг гэрээ нь гарын үсэг зурсан цагаас хэрэгжиж эхлэх тул Булган, Орхон аймгийн төр захиргааны байгууллагууд сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх юм. 2012-2016 онд байгуулсан гэрээний биелэлтийг Орхон аймаг 74, Булган аймаг 85 хувьтай гэж дүгнэсэн байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card