Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Эрүүл мэндийн газрыг М.Баттүвшин удирдана

Эрүүл мэндийн газрыг М.Баттүвшин удирдана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсоныг танилцууллаа. Аймгийн Засаг даргын 2016 оны Б/48 тоот захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Баттүвшинг томилсон байна. М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд АУИС-ийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсчээ. 1992 онд АУИС-д хүүхдийн мэс заслын багш 1992-1997 онд Эрдэнэт хот, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч 1997-2003 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эрхлэгч 2003-2014 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ерөнхий эмч, захирал 2014-2016 онд БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн эмчээр ажиллаж байжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card