Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Аймгийн Засаг даргын А/517 тоот захирамж гарлаа

Аймгийн Засаг даргын А/517 тоот захирамж гарлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр энэ сарын 19-нд тохиож байгаа. Манай аймгийн хувьд долоо хоног бүрийн мягмар, сар бүрийн 15, 30-нд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглодог. Тэгвэл аймгийн Засаг даргын А/517 тоот захирамжаар маргааш, нөгөөдөр буюу аравдугаар сарын 18, 19-нд Орхон аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон байна. Мөн сонгуулийн санал авах өдөр буюу аравдугаар сарын 19-нд томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хаахыг захирамжилсан байна. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг дарга нар, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад үүрэг болгож, нэгдсэн удирдлагаар хангахыг ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярт үүрэг болгосон байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card