МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэдийг хөөж туухгүй шүү, асуудлыг шийдэх санал оруулж ир
Иргэдийг хөөж туухгүй шүү, асуудлыг шийдэх санал оруулж ир
Энэ үгийг аймгийн Засаг дарга Д.Батлут даваа гарагийн шуурхай зөвлөгөөн дээр байгууллагын дарга нарт хандаж хатуухан сануулгатайгаар хэлсэн юм. Тэрбээр “Гадаа гудамж талбай, ил задгай газар гар дээрээс худалдаа эрхэлдэг явдлыг шийдэх хэрэгтэй байна. Гэхдээ үүнийг шийдэж байгаа нь тэр гэж иргэдийг хөөж туудаг, хорьдог үйлдэл гаргахгүй шүү нөхөд өө. Иргэдийг хөөж туухыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин энэ асуудалд ямар гарц байгаа, яаж шийдэж болох тухай саналыг Мэргэжлийн хяналтын газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, Баян-Өндөр сум Цагдаагийн газартай хамтран ажиллаад оруулж ир. Асуудлыг шийд гэхээр хөөж туугаад хүн явдаггүй, олны хөлөөс зайдуу газар хөөхөөр иргэд яаж наймаа, арилжаа хийх вэ. Хүний хөлийн газар л гар дээрээс наймаа хийдэг. Арга байхгүй. Харин бид түүнийг нь яаж шийдэх талаар бодох цаг болсон. Би хөө гэж хэлээгүй шүү. Нэг ч иргэнийг хөөж туухгүй шүү. Саналаа оруулж ир. Тэгэхгүйгээр энэ асуудал байнга хэл ам таталсаар байх болно” гэсэн юм. Аймгийн Засаг даргын өгсөн энэ үүрэг, даалгавар цаг үеэ олсон, нөхцөл байдлаа мэдэрсэн үнэхээр зөв ажил гэж зарим нэг байгууллагын дарга нар толгой дохин хүлээн зөвшөөрч байсан юм. Манай хотод “Хүлэг”, “Даниста” худалдааны төвийн өмнөх талбайд иргэд гар дээрээс, машины багаажнаас, тэвшин дээрээс, газар дэвсээд бүхий л арга хэлбэрээр арилжаа хийдэг. Арга ч үгүй, тэдний хувьд байшинд ороод лангуу түрээслэх мөнгө хөрөнгө байхгүй. Тэгээд ч тэдний бараа нь их хэмжээтэй байдаггүй. Байгаа хэдэн бор төгрөгөндөө тааруулаад бараа авч арилжаа хийчих гэсэн иргэдийг өмнө нь хөөж тууж, торгож, зарим нэгийг нь саатуулж, бараа таваарыг нь хураах замаар арга хэмжээ авдаг байсан цаг саяхан. Тэгвэл Д.Батлут даргын Иргэдийг хөөж туухгүй шүү гэсэн үг Нутгийн удирдлагын ордноос хальж, хэдийнэ иргэдийн чихэнд хүрч гар дээрээс худалдаа эрхлэгчид аймгийн Засаг даргаа “Зөв хүн” хэмээн дүгнэж байна. Хөөж туудаг, хорьж цагддаг хуучны тэр арга 21 дүгээр зуунд тийм ч сайн “зэвсэг” болохгүй гэдгийг хэн хүнгүй ойлгох цаг болжээ.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ