Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -12° / -5° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Баасангаас бямбад шилжих шөнө цаг ухарна

Баасангаас бямбад шилжих шөнө цаг ухарна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн жилээс Монгол орон даяар зуны, өвлийн цагийн тоололд шилжихээр болоод байгаа. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгалийн гэрэлийг ашиглах зэрэг давуу талтай учир төр, засгийн зүгээс зуны цагийн хуваарьт шилжүүлж байсан нь саяхан. Тэгвэл энэ долоо хоногийн баасангаас бямба гарагт шилжих шөнийн 00.00 цагт иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, үүрэн телефоны операторууд цагаа нэг цагаар ухрааж 23.00 цаг болгон өвлийн цагийн хуваарьт шилжихээр боллоо. Стандартчлал, хэмжил зүйн газрын Цаг давтамжийн эталоны лабораторийн мэргэжилтнүүдийн хувьд үүрэн телефоны операторуудтай хамтарсан сургалт зохион байгуулж иргэдэд өвлийн цагийн хуваарт шилжихтэй холбоотой мэдээллийг хүргэж байгаа аж. Нэг хэсэгтээ бид өвөл, зуны цагийн хуваарийг мөрддөггүй байлаа. Өнгөрсөн жилээс эхэлсэн энэ ажлыг эрдэмтэд янз бүрээр, шинжлэх ухааны үүднээс цаг өөрчлөх нь хүний биед хортой, хоргүй хэмээн мэтгэлцсэн ч Засгийн газар асуудыг өөрийнхөөрөө шийдсэн. Харин зуны цагийн хуваарьт шилжсэн эхний өдөр хүмүүсийн хувьд гэлтгүй зарим нэг үүрэн телефоны операторууд цагаа урагшлуулаагүйгээс утасны цагаараа цаг хугацааг хэмждэг, бугуйн цаг ашигладаггүй иргэд багагүй нервтсэн байдаг.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card