Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Энэ сарын 25-26-нд шилжих шөнө ЦАГ УХАРНА

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө ЦАГ УХАРНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын зуны цагийн тоололд шилжүүлэх тухай тогтоол гаргасан. Зуны цагийн хуваариас өвлийн цагийн хуваарьт хэрхэн шилжих талаар Стандартчилал Хэмжил зүйн Газрын Цаг давтамжийн эталоны лабораторийн мэргэжилтэн Д.Батзаяагаас тодрууллаа. - Иргэд Та бүхэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө буюу энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 00:00 цагт цагаа 23:00 болгон ухрааж, өвлийн цагийн хуваарьт шилжинэ.  Цаг ухрахтай холбоотойгоор бид өнөөдөр үүрэн телефоны компаниудтай хамтарсан семинар зохион байгуулж, хэрхэн ард иргэдэд чирэгдэл багатайгаар цаг ухраах талаар зөвшилцөж, мэдээлэл өгөх гэж байна. Зуны цагийн хуваарьт шилжихэд зарим үүрэн телефоны операторуудын зүгээс цаг автоматаар урагшилна гэж мэдээлж байсан ч автоматаар урагшлаагүй. Энэ удаад цаг автоматаар ухрах эсэх үүрэн телефоны операторуудаас дахин тодруулж мэдээлэх болно.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card