ПҮРЭВ
2025.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн 49 хувь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн 27 настай хүүгийн гарт ямар замаар орсон бэ?
Эрдэнэтийн 49 хувь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн 27 настай хүүгийн гарт ямар замаар орсон бэ?
Эрдэнэт  үйлдвэрийн 49 хувийн асуудлыг дахин шалгах хэрэгтэй гэж хэлж байгаа хүмүүсийг олонхи гэж тодотгоход болох байх. Тэгвэл Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Өнөөдөр 27 настай хүүхэд Эрдэнэтийн 49 хувийг авчихаад байна” гэжээ. Тэр 27 настай хүүхэд нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүү гэж тодотгосон байна. Тэгээд “үүнийг Монгол Улсын Засгийн газар буцааж авах хэрэгтэй. Төр 100 хувь эзэмшсэн хэлбэрээр “Эрдэнэт” үйлдвэрээ дэлхийн зах зээл дээр  хувьцаа хэлбэрээр гаргах юм бол 4-5 тэрбум ам.доллар босоод ирнэ. Энэ хөрөнгөөр бид хямралаас гарах боломжийг бас л эдэлж болно.”  хэмээн хэлж байна. Тэгэхээр “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэгийн гарт Монголын хамгийн том үйлдвэр орсон гэх ойлголтыг Ж.Батзандан өгөөд байна. Ер нь бол Д.Эрдэнэбилэг гэж хүн өнгөрсөн жилүүдэд нууц ноёнтон маягаар  ажиллаж, амьдрахдаа Монголын эдийн засгийн цусны эргэлтэд чухал нөлөөтэй салбаруудад ноёрхлоо тогтоож иржээ. 2014 онд  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг  засгаас  гаргаж байсан билээ. Тэрчлэн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хэсэг бүлэг хүмүүс тус үйлдвэрт дайран орж, хурал зарлан, үйлдвэрийг нь хувьчилж авсан гэж мэдэгдэн, улмаар долоон захирлыг нь газар дээр нь халах шийдвэрийг гаргаж,  үйлдвэрийн захирлаар н.Батжавхлан гэгчийг шууд томилж, ажиллагсдын 40 хувийг цомхотгосон байдаг. Гол нь тухайн үед  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болоод Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” гэх тодотголт Д.Эрдэнэбилэг нар хувьчлан авсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байсан юм. Ер нь бол Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын хоршил гар нийлж хийсэн ажил цөөнгүй гэгддэг. Улстөр, бизнесийн талбарын хоршил болтлоо нэр нь хамтдаа бичигддэг энэ хоёр нөхөр өөрсдийн эрх ашигтаа үйлчилсэн шийдвэрүүдийг энэ мэтээр олонтаа гаргаж ирсэн байдаг. Д.Эрдэнэбилэгийн тухайд бас  Улаанбаатар хотын банкны үндсэн гол эзэн гэх нэртэй ч, ард нь  Женко Х.Баттулга байж байдаг.  За мөн “Жеральд металз лугано”  Худалдаа  хөгжлийн банкыг  манай улсаас анх 12 сая доллараар аваад  Х.Баттулгад   70 сая ам.доллараар зарсан түүх байдаг гэхчлэн харвал энэ хоёр хүний хамтарсан эрх ашиг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг ч халааслахад хүргэсэн гэгддэг бол өдгөө Эрдэнэт үйлдвэр дээр “сахал” Д.Эрдэнэбилэгийн хүүгийн нэр гараад ирж байна.  Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон телевизийн нэвтрүүлэгт оролцож, Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудал дээр байр сууриа илэрхийлэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал шинээр томилогдсон асуудлаар мэдээлэл байхгүй байна. Манай банкны харилцагчийн хувьд хуучин удирдлага нь ажлаа хийгээд явж байгаа. ХХБ-ны охин компани TDB Capital санхүүгийн зөвлөгөө өгдөг. Энэ компани “Монголын зэс корпораци”-д санхүүгийн зөвлөгөө өгсөн. Бид энэ асуудал дээр нухацтай ажилласан. Энэ бол бүтэн хоёр жилийн турш хийгдсэн хэлцэл байсан. Би бол TDB Capital-ыг төлөөлж ирсэн. Гэрээ хэлцэл, санхүүтэй холбоотой асуултад чөлөөтэй хариулж болно. “Монголын Зэс Корпораци”-ийн эзэмшигч нь Эрдэнэбилэг биш. Пүрэвтүвшин гэж иргэн 100 хувь эзэмшиж байгаа. Оросын тал өөрөө хэнд худалдах вэ гэдгээ сонгох бүрэн эрхтэй. Гэхдээ хоёр улсын хоорондох гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт санал болгосон ч худалдаж авах боломжгүй байна гэсэн. Энэ асуудалд чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг. Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа. Энэ хэлцлийг амжилттай хийж чадсандаа баяртай байгаа. ХХБ-ны 95.2 хувь нь цэвэр Монгол иргэдийн өмч гэж ойлгож болно.” хэмээн хэлж ярьсан байгаа. МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян уг асуудлаар “Ерөнхий сайд сайд нарыгаа доромжлоод дууссан. Болилоо гэж ойлготол Эрдэнэтэд бужигнаад эхэлчихсэн. Гэтэл нөгөө процесс нь явж байсан. Тэгээд бид ард түмэнд мэдэгдэх ёстой юм байна гэж бодсон юм. Энэ асуудлыг олон нийтийн анхааралд МАН биш МАХН өртүүлсэн. “Монголын Зэс Корпораци” компани хоёр жил X тайлан гаргасан. ХХБ банкны хөрөнгийг хууль бусаар санхүүгийн луйварт хутгаагүй гэдгээ нотлох ёстой. Эрдэнэтэд амьдарч байгаа 100 мянган хүний амьдрал энэ үйлдвэрээс хамаардаг.” Гэсэн бол хуульч О.Алтангэрэл “Энэ дэндэж байна ш дээ. Бид муу юманд дасаад байна. УИХ-ын тогтоолыг яагаад давж гишгэсэн бэ, УИХ яагаад мэдээлэлгүй байна вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирсэн. Харилцаанд оролцож байгаа бизнесийн байгууллагуудын хувьд энэ бол бизнесийн харилцаа мөнөөсөө мөн. Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан. Төрийн нууцын тухай хуульд зааснаар нууцын зэрэглэлийг ҮАБ зөвлөлөөс тогтоодог. Тэгвэл ҮАБЗ-өөр энэ асуудал орсон юм уу. Энэ дэндүү нээлттэй бус, ил тод бус, хууль зөрчсөн шийдвэр гарчээ.” гэхчлэн хэлж ярьсан байгаа юм. Ер нь бол улс орны эдийн засгийн тулгын чулуу болж ирсэн Эрдэнэтийн 49 хувийг  Худалдаа хөгжлийн банкны эзэн хүүгийнхээ нэр дээр шилжүүлж аваад байгаа энэ асуудал улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэг дээр олон хүн санал нийлж байгааг хэлэх хэрэгтэй байх. Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА