Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
25-35 насныхан ажил идэвхтэй хайж байна

25-35 насныхан ажил идэвхтэй хайж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар Хөдөлмөр зуучлалын төвд ажил хайгч 1940 иргэн бүртгүүлжээ Тэдний олонхи буюу 1094 нь эмэгтэйчүүд байна. Идэвхтэй ажил хайгч иргэдийг насны хувьд авч үзвэл 25-35 насны залуус эзэлж байгаа ч боловсролын түвшингээр нь харвал дээд боловролтой иргэдийн хувьд ажлын байрыг илүүтэй хайсан тухай үзүүлэлт гарав. Өмнөх онтой харьцуулахад энэ жил ажилгүй иргэдийн тоо ихэссэн бол харин ажлын байрны захиалгын хувьд өсөлттэй гарчээ .Зуны улирал болж оюутан залуусын амралт эхэлсэнтэй холбогдуулж ажлын байр хайх залуусын тоо өмнөх саруудтай харьцуулахад нэмэгдсэн байна. Ажил олгогч байгууллагын хувьд ажилд орох гэж буй хүмүүсд 1-2 жилийн ажлын туршлагатай байх шаардлага тавьдаг. Харин дөнгөж их, дээд сургууль төгссөн оюутан залуусын хувьд ажлын туршлагагүй гэдэг шалтгаанаар ажилд орж чадахгүй байгаа ажээ. Б.Чимэдлхам
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card