Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Мэргэжилтнүүд зөвлөж байна

Мэргэжилтнүүд зөвлөж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
ОХУ руу визгүй гардаг болсоноос хойш хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай талбайд худалдаалах явдал нэмэгдэж байгаа талаар албаныхан хэлж байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд дараахь төрлийн худалдааг эрхэлж болно. Үүнд, “Сүүдрэвчтэй худалдаа үйлчилгээ”, “Өдрийн зах” буюу өдрийн нэрлэсэн үзэсгэлэн худалдаагаар иргэд үйлчлүүлэх ёстой ажээ. Харин манай аймагт ил задгай талбайд хүнсний бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн худалдах, зөвшөөрөлгүй газар машин дээр бараа бүтээгдэхүүн зарах явдал мэр сэр байна. Ил задгай, зориулалтын бус газраас хадгалалт, хугацаа тодорхой бус бүтээгдэхүүн худалдан авч хэргэлсэнээр иргэд эрүүл мэндээрээ хохирох явдал гарах эрсдэл агуулдаг. Иймд хадгалалт хугацаа тодорхой бус, зориулалтын газар худалдаалаагүй бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Гудамж талбайд ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот зэрэг орон сууцны зургаан багийн 12 цэгийн байршлыг тогтоосон байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн зөвшөөрсөн цэгт дараах бүтээгдэхүүнийг худалдахыг зөвшөөрдөг байна. Үүнд, төмс, хүнсний ногоо, зайрмаг, ус, ундаа, ном сонин, сэтгүүл, тоглоомын худалдаа, зориулалтын төхөөрөмж бүхий түргэн хоолны цэг ажиллуулж болно. Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж болон холбогдох албан тушаалтан нь журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүл ахуйн тухай хууль болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх юм байна. Б.Чимэдлхам
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card