НЯМ
2026.02.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
43 тэрбум төгрөгийн авлагыг бодитоор барагдуулжээ
43 тэрбум төгрөгийн авлагыг бодитоор барагдуулжээ
Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагын багийн зүгээс өнгөрсөн хугацаанд их хэмжээгээр хуримтлагдаад байсан өр авлагыг тодорхой хэмжээнд бууруулсан байна. Олон жилийн туршид үүсэн өр, авлага нь компанийн хувьд ашигтай төдийгүй алдагдалгүй ажиллахад ч саад бэрхшээл үүсгэсэн байдаг. 2013 онд үйлдвэрийн удирдлагын зүгээс тус байгууллагад өртэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж нийтэд мэдээлэн улмаар “Хар данс”-т бичиж цаашид нэр бүхий байгууллагуудтай хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор зарласан байдаг. Энэ үеэр нийтдээ 105 аж ахуйн нэгж “Хар данс”-т бичигдэж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай цаашдын хамтын ажиллагаандаа цэг тавьсан гэсэн үг. Үйлдвэрийн зүгээс бараг л шилийн сайн эрс болохоо дөхсөн 105 нэр бүхий аж ахуйн нэгжийг “Хар данс”-т биччихээд одоо боллоо гээд орхисонгүй. Харин ч өртэй нөхдүүдээс өнөөдрийн байдлаар 43 тэрбум төгрөгийн өр, авлагыг барагдуулаад байгаа аж. Бид энэ удаад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Өр барагдуулах алба, Хуулийн хэлтсийн зүгээс өр авлагын чиглэлээр хийсэн ажлынх нь талаар хүргэж байна.      “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр аваад, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтэрч найдваргүй авлага үүсгэсэн 3-10 жилийн насжилттай 161 компанитай тулж ажиллажээ. Үүний үр дүнд нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 60.8 тэрбум төгрөгийн авлага 2013 оны байдлаар хуримтлагдсан байсныг албажуулсан байна. Үүнийхээ дараа дээрх өрийг барагдуулахаар компанийн удирдлагын баг шуурхай арга хэмжээ авч , Өр барагдуулах алба байгуулан ажилласнаар сүүлийн гурван жилд багагүй ажил хийсний үр дүнд тодорхой амжилтад хүрчээ. 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 43.05 тэрбум төгрөгийн авлагыг бодитоор бүрэн барагдуулсан аж. Ингэснээр 94 компанийн авлагабүрэн хаагдаад байгаа гэнэ. Үүнийг өнгөрсөн гурван жилийн цаг хугацааны байдлаар нь авч үзвэл Компанийн хэмжээнд хугацаа хэтэрсэн найдваргүй авлагыг барагдуулахын тулд Өр барагдуулах алба 2013 онд 21.3 тэрбум, 2014 онд 11.7 тэрбум төгрөгөөр өр авлагын хэмжээн бууруулж чаджээ. Харин Хуулийн хэлтсийн зүгээс ч Өр барагдуулах албатай өр авлагыг бууруулах чиглэлээр хамтран тодорхой ажил зохион байгуулсаны үр дүнд 2015 онд 10.05 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж нийтдээ 43,05 тэрбум төгрөгийн авлагыг бодитой барагдуулсан дүн гарчээ. Өртэй нэр бүхий аж ахуйн нэгжээс “Танайх өрөө төлөөрэй, манайх өрөө нэхэмжилж байна” хэмээн араас нь утас цохиж, албан мэдэгдэл буюу бичиг цаас болсноор дээрх 43,05 тэрбум төгрөгийн өр авлага гэнэт барагдчихаагүй гэдгийг тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн хуульчид онцолж байлаа. Өр авлагыг барагдуулахын тулд цаг хугацаагаар тогтохгүй ихээхэн хүн хүч хөрөнгө зарсан ажил болсон. Үүний зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр ХХК –ийн Ерөнхий захирлын 2013 оны арваннэгдүгэр сарын 29-ний өдрийн А/716 тоот тушаалаар гарчээ. Уг тушаалд “...гэрээлэгч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, өр авлага үүсгэсэн 105 компанийг хар жагсаалтанд бүртгэн авч, найдваргүй түншээр зарлаж, дээрх хуулийн этгээдүүдтэй гэрээ хэлцэл хийхгүй байхыг Ерөнхий захирлын чиглэл хариуцсан орлогч, бүх цех , хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай” гэж хатуухан зааснаар бусдад нь сургамж болохын зэрэгцээ өр барагдуулах ажилд ч ихээхэн нөлөө үзүүлсэн байна. “Хар дансанд бүртгэгдсэн 105 хуулийн этгээдээс өнөөдрийн байдлаар 52 компанийн 6.8 сая ам долларын авлага барагдаад байна. Энэ бол ерөнхий захирлын А/716 тоот тушаалын үр дүн. Тушаалыг хэрэгжүүлж ажилласан нь манайхны ажлын амжилт байлаа” гэж “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хуулийн хэлтсийн хуульч Д.Гансүх ярьж билээ. 2013 оноос өмнөх хугацаанд үүссэн их хэмжээний өр авлага нь үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулчихаад нэмээд дээрээс нь урьдчилгаа төлдөг байдал нь өнөөх бидний нэрлэдэг “шахааны бизнес”, “гэрээ авах” зэрэг хууль бус үйлдлийг улам өөгшүүлж үр дүнд нь захиалагч тал “ямаан дээр тэмээний гарз” буюу өр, авлагатай үлдэх нөхцлийг үүсгэж байсан тогтолцоог үндсээр нь халж чадсан явдал гэдгийг эднийхэн онцолж байлаа. Иймээс дүрэм журманд өөрчлөлт оруулахын зэрэгцээ гэрээ байгуулан ажиллахдаа ч бодлогын өөрчлөлт хийж чадсан байна. 2013 оноос хойш бараа материал, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэгчидтэй урьдчилгаа төлбөргүй гэрээ, хэлцэл байгуулах бодлого баримталж ажилласанаар хугацаа хэтэрсэн авлага 43.0 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ гурван жилийн хугацаанд үйлдвэрийн хэмжээнд өр авлага барагдуулалт 70.7 хувьтай, аж ахуйн нэгж байгууллагаас авах авлага 17.8 тэрбум төгрөг байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН