Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
“ТУЗ”-ийн хурал хаалттай болж байна

“ТУЗ”-ийн хурал хаалттай болж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Р.Гантулга захиралтай “Эрдэнэт ус, дулаан түгээх сулжээ” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/--ийн хурал яг одоо хаалттай хуралдаж байна. Хэвлэлийнхэнд хаалттай болж байгаа энэ хурлаар 2015 оны ажлыг дүгнэж, энэ оны төсөв, төлөвлөгөөг нь ТУЗ-ийнх нь гишүүд баталж буй бололтой. Энэ байгууллагын ТУЗ-ийн даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа ажилладаг ажээ.    Өнөөдөр болж байгаа хаалттай хурлын явцаас харвал “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн удирдлага өнгөрсөн оны ажлаа дүгнэн орлого, ашгаасаа ТУЗ-ийнхөө гишүүдэд хувь хүртээх, цалин пүнлүүг нь олгох зэрэг асуудал хэлцэгдэж байгаа учраас ийнхүү хаалга дангинатал түгжиж байгаад хуралдахад хүрсэн үү гэдэг асуулт тавихад хүргэж байна. Хаалттай хаалганы цаана хуралдсан ТУЗ-ийн хурлын талаар ясар асуудал хэлцсэн, ямар шийдвэр гаргасан талаар эргэн хүргэх болно.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card