Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Хүчин чадлаа 50 мигаваттаар өргөтгөлөө

Хүчин чадлаа 50 мигаваттаар өргөтгөлөө

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь өөрийн хүчин чадлаа CC-50 мигаваттаар өргөтгөхөөр болсон билээ. Энэ ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Өргөтгөлийн ажлын нийт төсөвт өртөг нь 53 сая ам.доллар ажээ. Ийнхүү энэ станцын хувьд хүчин чадлаа 50 мигаваттаар өргөтгөснөөр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц 2040 он хүртэл хотын цахилгаан, дулааны хэрэгцээг найдвартай хангах боломж бүрдэж байгаа аж. Шав тавих ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд Л.Зоригт болон тус яамны алба, хэлтсийн дарга нар төслийг хэрэгжүүлэгч Хятадын компанийн удирдлага, Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн нар оролцсон юм. Манай аймгийн Дулааны цахилгаан станц эдүгээгээс 29 жилийн өмнө буюу 1987 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн ажээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card