Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
“АПУ” компани хууль зөрчиж байна

“АПУ” компани хууль зөрчиж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Саяхан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрлийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Уг журам өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл байхгүй ч орон сууцны нэгдүгээр давхарт архи худалдахыг хориглоно гэсэн заалт хэвээр байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу орон сууцны байранд архи худалдахгүй гэж заасныг манай аймаг журам гарган мөрдөж байгаа. Гэсэн ч хуулийн заалт, орон нутгийн журам “АПУ” компанид огт үйлчлэхгүй байна. Үндэсний томоохон компани болох “АПУ” өөрийн барьсан орон сууцны байрны нэгдүгээр давхарт ажиллуулж буй хүнсний супермаркетдаа архи худалдаалсаар байна. Тухайн орон сууцыг анх барихдаа нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар төлөвлөөгүй бол архи худалдахгүй гэж хуулинд заасан. Харин энэ байрны нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар бариагүй нь гадна, дотроо ил харагддаг. Хэтэрхий багтаамж муутай, үйлчилгээний стандартгүй энэ байранд хууль зөрчсөн үйлчилгээ явуулж байгаа “АПУ” компани Орхон аймгийн эрх баригчидтай ямар ашиг сонирхлын холбоотой вэ. Хэрвээ жирийн иргэн ийм хууль бус үйлдэл үзүүлвэл тэр дороо үйл ажиллагаа нь хаагдана. Төр иргэдээ ялгаварлаж байгаагийн тод жишээ энэ юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card