БААСАН
2025.06.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дарга нарын дарамт шахалт хэрээс хэтэрлээ
Дарга нарын дарамт шахалт хэрээс хэтэрлээ
Төр, засгийн удирдах албан тушаалтныг нийтэд нь дарга нар гэж нэрлэсээр нэгэн зууныг монголчууд элээж байна. Тэд ч дарга гэж дуудуулж, цоллуулах, хүндлүүлэх, хойноосоо иргэдийг гүйлгэхдээ жинхэнэ утгаараа мэргэшсэн. Бүр зарим нэг нь “дарга аа” гэж дуудаагүй доод тушаалын ажилтан бүү хэл жирийн иргэнийг ч тоож дуугарахгүй, тэр бүү хэл хорхойтсон араандаа зуух нь элбэг. Өнөөдөр ч АН-ын эрх барьж ардчилал, хүний эрхийг дээдэлсэн гэх тодотголтой цаг үед дарга нарын иргэдээ болон доод албан тушаалтнуудаа дарамтлах, үг яриаг нь сонсохгүй загнах, бүхнийг мэдэгчийн дүрд тоглох явдал амь бөхтэй оршсоор байгааг саяхны нэгэн жишээ харууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013-2015 онд хийж бүтээсэн ажлаа иргэддээ танилцуулж, иргэдийнхээ үгийг сонсох зорилготой уулзалтуудыг багууд дээр зохион байгуулан ажиллаж байна. Гэтэл зарим нэгэн дарга нар иргэнийхээ үгийг сонсохгүй, иргэнээ бүү хэл иргэдийнхээ төлөө дуугарсан зарим нэг доод тушаалын ажилтнуудаа үг хэлүүлэхгүй зандарч, үг хэлийг нь сонсохгүй ажил, албан тушаалын дарамт үзүүлж байгаа явдал гарч байна. Өчигдөр ийм уулзалт 17 дугаар сургуулийн хурлын зааланд боллоо. Уулзалтад Шанд, Даваат багийн иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Энэ үед иргэд үгээ хэлж, асуулт асууж хариулт авч байлаа. Шанд багийн өрхийн эмнэлгийн эрхлэгч эмэгтэй байгууллагынхаа нөхцөл байдал, халаалтын талаар иргэдийнхээ эрх ашгийн өмнөөс учир байдлаа тоочин танилцуулсан. Гэтэл энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд “Энд бид иргэдийн үгийг сонсох гэж ирсэн. Таны үгийг сонсох гэж ирээгүй. Наад асуудлаа ном журмын дагуу тавь. Одоо боль, иргэдийнхээ үгийг сонсмоор байна” хэмээн төрийн албан хаагчийн наад захын ёс зүйн хэм хэмжээ, Нутгийн удирдлагын ордны 2014 онд баталсан стандартаа ч үл тоон эмч эмэгтэйд эр бяраа харуулж байх юм. Түүнтэй зэрэгцээд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан даарин дээр давс нэмж ирээд “Чи наадхаа болиоч. Иргэдийг яриулаач. Юу яриад байгаа юм бэ. Боль чи” гэж ирээд л загнаж байлаа. Бүр сүүлдээ өрхийн эмнэлгийн эрхлэгчийг дуудаж ирээд зандарч байх юм. Иргэд харин “Та нар бидний үгийг сонсох гэж ирсэн юм бол энэ хүнийг яриулаач. Яагаад ярьж болдоггүй” юм бэ хэмээн заалаар нэг хашхиралдаж эсэргүүцлээ илэрхийлэн золтой л аймгийн Засаг даргын эсрэг жагссангүй. Өрхийн эмчийн ярианаас ажвал тэдний халаалт доголдолтой, үүний улмаас иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хүндрэл, бэрхшээлтэй байна. Их хүйтэн байдаг учраас нялх хүүхэд, өндөр настны хувцсыг нь тайлж чагнах ч боломжгүй. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар өмнө нь зохих газарт нь хандаж байсан. Үүнийг иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлдэг байгууллагын өмнөөс албан хүсэлтээ тавих гэсэн юм хэмээн учирласан ч Ш.Ганболд, Г.Баясгалан тэргүүтэй дарга нарын хүчтэй эсэргүүцлээс болоод үгээ ч хэлж чадаагүй. Энэ байдлаас харвал манай аймагт иргэдийн үг, хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, иргэдтэй хийж буй уулзалт дээр иргэд нь асуудлаа мэргэжлийн байгууллагын төлөөлөөрөө дамжуулан гаргаж тавихад ч хүнд, хэцүү болжээ гэх дүр зураг ажиглагдсан. Уулзалтад оролцож байсан зарим нэг дарга нар “Манайхан арай дэндүү юм, үгийг нь хэлүүлчихнэ биз дээ. Бид өөрсдийгөө магтуулах гэж энд ирээгүй ш дээ” хэмээн өвөр зуураа шивнэлдэж байлаа. Дээрх нэр бүхий хоёр дарга төрийн албанд олон жил ажиллаж байгаа ч одоо болтол “би л дарга та нар бол иргэд. Уулзалтад юу яриулах юу яриулахгүй байхаа бид мэднэ” гэдэг байр сууринаас хандаж байгаа нь цаг үеэсээ хэтэрхий хоцрогдсон арга барилтай, өөрөөсөө том дарга нарт ая тал зассан, тэднийг л магтсан хурал болвол толгой дохин тамшаалж, алга ташин суухыг илүүд үзэж байгаа байдал нь иргэдийн дургүйг хүргэж аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнг иргэдийнхээ үгийг сонсох гэж ирсэн уулзалт биш харин ч иргэд орон нутгийн удирдлагуудын талаар таагүй, сөрөг дүгнэлттэй болоход нөлөөлж байх шиг. Ш.Ганболд, Г.Баясгалан дарга нарын албан тушаалын уг гарвалыг хөөвөл тэд тэнгэрээс гэнэтхэн унаж ирээд дарга болоогүй аж. МАН-ын буянаар одоогийн энэ ажил албан тушаалд очсон тэд хуучин арга барилаараа, даргын сэтгэлгээгээр иргэдэд ингэж хандаад байвал ард түмэн иргэдээ хажигладаг, дарамталдаг Ш.Ганболд, Г.Баясгалан нарын буруу гэхээсээ илүүтэй эрх баригчдын бодит байдал гэж харахад хүрч байна. Иргэн, иргэдийнхээ төлөөллийн үгийг сонсохгүй юм бол хүйтэн зааланд хэдэн хүн цуглуулж ажил болж байхын хэрэг юун билээ.
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил