БЯМБА
2026.08.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хот тохижуулах газрын ангиллыг өөрчиллөө
Хот тохижуулах газрын ангиллыг өөрчиллөө
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Хот тохижуулах газрын ангиллыг өөрчиллөө. Өнөөдрийг хүртэл дээрх байгууллага нь Хот тохижуулах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/гэсэн нэр, ангилалтай явж ирсэн. Өнгөрсөн онд өөрчлөлт орсон Татварын тухай хуулийн дагуу Хот тохижуулах газрын ангилалд өөрчлөлт хийх шаардлага гарчээ. Эднийх иргэдээс хогны мөнгөний орлого олж түүнийгээ улсын төсөвт төвлөрүүлдэг. Улмаар дээрх төсөвт төвлөрсөн хөрөнгөнөөс өөрсдөө захиран зарцуулах эрх нь хуулиар хязгаарлагдсан. Нөгөөтэйгүүр өнгөрсөн оноос Хот тохижуулах газрын санхүүлжилтийг улсын төсвөөс гаргадаг зэрэг өөрчлөлт орсон учраас эднийх НӨТ төлөгчөөр бүртгэгдэх эрх зүйн орчин үүсчээ. Хэрэв НӨТ төлөгчөөр явбал эднийх аж ахуйн статустай болох учраас аймгийн Өмчийн харилцааны газраас холбогдох хуульд заасны дагуу Хот тохижуулах газрын ангиллыг өөрчлөх саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулсан юм. Өмчийн харилцааны газраас гаргасан саналд Хот тохижуулах газар ОНӨААТҮГ гэсэн ангиллыг хасаад нэрийг нь хэвээр үлдээж, төсөвт байгууллага болгон Улсын бүртгэлд тусгуулах, тамга тэмдгийг нь өөрчлөх саналыг тавьсаны дагуу тэргүүлэгчид хэлэлцсэн юм. Ингээд оруулж ирсэн төслийн дагуу буюу Хот тохижуулах газар төсөвт байгууллага байхаар өөрчлөгдөв. Энэ үеэр тэргүүлэгч Ш.Ганбат, Д.Чулуунбат нар “Хот тохижуулах газар гэсэн нэрийг өөрчлөх хэрэгтэй. Тохижуулах гэсэн үг ардаа аж ахуйн газар гэдгийг харуулаад байгаа. Паблык сервис буюу нийтийн үйлчилгээний газар гэсэн зориулалтынх нь нэрийг өгөхгүй бол өөр агуулгатай болох гээд байна” гэсэн санал гаргасан. Тэргүүлэгч Д.Батхуяг “Өнөөдөр Хот тохижуулах газар 2.2 тэрбум төгрөгийн төсөвтэй. Түүнийгээ улсаас авдаг. Үндсэн чиг үүргийг нь өөрчлөхгүйгээр гадны орнуудын жишгийн дагуу зарим үйлчилгээг нь хувийн хэвшлийнхэнд өгөх ёстой. Төрийн зарим чиг үүргийг гэрээний дагуу хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлдэг журам ч бий. Ингэсэн тохиолдолд төрд ирэх ачаалал тэр хэрээр багасна. Мөн хувийн хэвшлийнхний дунд сонгон шалгаруулалт явуулж нийт төсвийн 1.5 тэрбумыг нь тэдэнд өгвөл өрсөлдөөн гарч ажил ч ахицтай болох талыг нь Өмчийн харилцааны газар, аймгийн ЗДТГ-ынхан судалж үзэх хэрэгтэй. Хэдий болтол хуучин хэвээрээ явах вэ. Гадныхан хот тохижилтоо хувийн хэвшилдээ даатгаад болж л байна” гэсэн санал, дүгнэлт хэллээ. Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаагийн хувьд ашиг сонирхлын зөрчлийн дагуу санал хураалтад оролцоогүй ч тэргүүлэгчийн хувиар саналаа илэрхийлэхдээ яваандаа тус газрыг нийслэлийн “Улаанбаатар нэгтгэл” гэдэгтэй адил “Эрдэнэт нэгтгэл” гэсэн зохион байгуулалтад оруулж болох тухай онцолсон юм.
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ