БЯМБА
2026.08.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мөнгө өгөөд дээр нь захидал бичиж өгдөг “мэргэжилтнүүд байна” гэв үү
Мөнгө өгөөд дээр нь захидал бичиж өгдөг “мэргэжилтнүүд байна” гэв үү
Сонгуулийн чимээ айсуй энэ цагт нам намын нэр дэвшигчид ард түмний амьдрал хүнд, эдийн засгийн хямралтай үед тэдний сэтгэл зүй дээр дөрөөлж “УИХ-ын эрхэм гишүүн” гэж дуудуулахын тулд юу ч хийхээс буцахгүй явна. 2013 оноос эхлэн Орхон аймаг, Эрдэнэт хотод хайртай, Эрдэнэтийн хүү МАН-аас гэнэт гарч ирсэн. Түүнийг Н.Энхтайван гэдэг. Бас л төрийн түшээ болох далд санаагаа тухайн үедээ нууцалж “Эрдэнэт хөгжил бидний зүтгэл” ТББ байгуулан ээжийн тухай дууны уралдаан ивээн тэтгэхээс эхлээд Улаанбаатарт хэсэг бүлгээрээ очсон эмээ өвөө нар гэлтгүй залуусыг ч “хятад рестораны хоолонд урьж”, тэдэнтэй хоолны ширээний ард нүүр тулсан ярилцлага хийж явсан удаатай. Нэг үгээр хэлбэл Эрдэнэтчүүд бидний хувьд тэрбээр Улаанбаатараас ирж сонгуульдах гэж байгаа чемодантнуудын нэг. Одоо сонгуулийн чимээ ойртсон энэ цагт өмнөхөөс илүүтэй олны өмнө ил гарч байгаа ажээ. Иргэдийн саналыг авч, тэднийг өөртөө татахын тулд ур ухаанаа уралдуулж яваа Н.Энхтайван горилогч энэ удаад Эрдэнэтийн 18 насанд хүрсэн иргэн бүрт ил захидал илгээж, түүнийгээ 30 гаруй мянган хувиар хэвлүүлэн тараасан гэнэ. Түүний захидлаас харвал “... Эрдэнэт хотоо улам хөгжүүлж өөрсдийн ажил амьдралаа сайжруулж, үр хүүхдүүдээ ирээдүйд сайн сайхан амьдруулахын тулд хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэл зүйтэй талаар өөрийн үнэтэй санал бодлоо бичиж ирүүлнэ үү” гэжээ. Бас иргэний бичиж ирүүлсэн саналыг азын шоо хаяж урамшуулах юм байна. Үүний тулд 100 хүнийг азтан болгох ажээ. Боддог л бодол. Эдийн засаг хямарсан үед цаасан дээр саналаа бичээд аз нь таарвал LED зурагт, эв нь таарвал индүүтэй болчихвол хэн хүнд хэрэгтэй байх. Захидлаас харвал нэр дэвшигч маань энэ удаад Эрдэнэтийн иргэдээс хэдэн хүн миний урилгыг хүлээн авч хариу захидал илгээх бол гэдгийг хүлээхийн зэрэгцээ цээжний гүндээ хэдэн хүн надад санал өгөх вэ гэдгийг тоолох нь хамгийн чухал байгаа бололтой. Гэтэл хамгийн сонирхолтой нь өнөөх олон мянган хувь хэвлүүлсэн ил захидлыг нь тарааж байгаа эрхмүүд иргэдийн өмнөөс Н.Энхтайванд захидал бичиж, регистрийн дугаарыг нь бичиж аваад хариуд нь мөнгөөр урамшуулж буй тохиолдол гарч байгааг МАН-ын гишүүд нь ч гайхаж, дургүйцэж байгаа аж. Н.Энхтайван горилогч өмнө нь эрдэнэтчүүдийг хятад хоол хэр идэх нь вэ гэж харж байсан бол одоо хямралын үед үнэгүй сугалаанд хэрхэн оролцохыг нь үзэх гээд байх шиг. Өөрөөр хэлбэл ил захидал явуулсанаар хэдэн иргэн миний төлөө саналаа өгөх нь вэ гэдгийг тооцохын зэрэгцээ регистрийн дугаар, гэрийн хаягийг нь цуглуулан мэдээллийн бааз үүсгэж, сонгуулийн үеэр ашиглах гэж буйг үгүйсгэх аргагүй. Саяхан Ардын намын үүрийн дарга нарын хурал дээр анхан шатны нэгжийн удирдлагууд “Манай намын Н.Энхтайван хувийн тоглолт хийгээд биднийг тоохгүй байна. Хүмүүст аарц уулгах ажилдаа оролцуулаагүй, бидэнд өгөхгүй байна” гэж намын удирдлагууддаа гомдоллож “за яах вэ, сонгууль дөхөхөөр өөрсдөө гуйгаад ирэх байлгүй, тэр цагт хүлэх үгтэй” хэмээн туньж байгаа дуулдсан. АН-ын гишүүдийн хувьд “Энхтайван гэж энэ нөхөр гурван жил өөрийгөө рекламдаж гүйлээ. Судалгаа явуулахад арван хүнээс 8-д л гарах юм. Бүр ойрмогхон болсон гурван удаагийн судалгаанд 8-аар давхисан гэсэн. Хайран мөнгө, хайран цаг” хэмээн дуу алдаж байсан. Сонгуульд дэвших гэж байгаа эрхмүүдийн хувьд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө сонгогчдод алтан цаг ч тарааж болох учраас хуулийн дагуу сугалаа явуулах, аарц тараах, бусад эд зүйлс тараах зэрэг хийсэн ажлаас нь иргэд жаахан ч гэсэн юмтай болвол зүгээр ч юм шиг.
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ