Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Гэр хорооллын 7000 гаруй өрхөд нүүрс тараав

Гэр хорооллын 7000 гаруй өрхөд нүүрс тараав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан, “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дамба-Очир амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллав. Энэ үеэрээ гэр хорооллын айл өрхөд өвлийг өнөтэй давахад нь сэтгэлийн багахан бэлэг болгон, нүүрс тараасан байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүүрс өгсөн нь иргэдийн хувьд түлээ түлшинд нь бага ч атугай тус нэмэр болжээ. “Өгөх хүн сэтгэлээсээ гэдэг” өвлийн хүйтэнд түлээ түлш муутай, цалин орлого тааруу бидэнд хэрэгтэй зүйлийг нь нүдээ олж өглөө гэж ярьж байна. Энэ удаа гэр хорооллын 7000 гаруй өрхөд Бага нуурын уурхайгаас таван вагон буюу 3500 орчим тонн нүүрс татаж, тараасан байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card