БЯМБА
2025.06.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
М.Мөнхбаяр: Журмын хашааны асуудлыг тун удахгүй журамлана
М.Мөнхбаяр: Журмын хашааны асуудлыг тун удахгүй журамлана
Манай сонин энэ удаагийн “Тодруулга” буландаа аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярыг урьж нийгэмд хүлээлт үүсгээд буй зарим ажлын явцын талаар асууж тодруулга авлаа. -Нэлээн хэдэн Засаг даргын нүүр үзсэн долоодугаар хорооллын барилгажилтын явц олны анхаарлыг татдаг. “Хуан лу хуан тун” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас эрх баригчдын зүгээс газраа буцааж авахаар шүүхэд хандаж байсан. Анхан, давах шатны шүүхээс аймгийн талд шийдэгдэж газраа авахаар боллоо гэж байсан ч өнөөдөр арай өөр сураг дуулдах боллоо. Асуудал ямар шатандаа хэрхэн шийдэгдсэн бэ? -Аймгийн Засаг дарга асан Г.Шархүүгийн үед “Хуан лу хуан тун” компанид 21 га газарт барилга барих А\65 тоот захирамж гарсан байдаг. Гэрээний дагуу энэ компани 2008, 2010 он гэхэд ажил гүйцэтгэж, долоодугаар хорооолол баригдах ёстой байсан. Энэ компанийнхан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй, ажил удаашруулсан  учраас аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Шархүү, Д.Оюунбат, Г.Зоригт нар тухай бүртээ дээрх А\65 тоот захирамжийг  цуцлах тухай дөрвөн ч захирамж гаргасан байдаг. Хамгийн сүүлд Засаг дарга Г.Зоригт агсан захирамж гарган асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан. Захиргааны хэргийн анхан, дунд шатны шүүх дээр асуудал аймгийн ЗДТГ-ын талд шийдэгдсэн байсан. Харин Улсын дээд шүүх дээр нөгөө талд шийдвэр гарсан. Энэ хугацаанд “Хуан лу хуан тун” компани гэрээгээ зөрчин “Суварга констракшн”, “Хөүп таун” компанид 1.6 га бүхий газраа барилга байшингийнх нь хамт зарсан байсан. -Тэгэхлээр А\65 тоот захирамжаар олгогдсон 21 га газар эргээд “Хуан лу хуан тун”-д очиж байгаа хэрэг үү? -Яг ч тэгж үзэж болохгүй. Дээд шүүхээс гаргасан захирамж дээр “...аймаг, орон нутаг өөрийн газар дээрээ дахин төлөвлөлт хийж болох тухай” заалт байдаг. Үүний дагуу бид дахин төлөвлөлт хийгээд явж байна. Үүний үр дүнд энэ газрын зарим хэсэгт ТОСК-ийн санхүүжилтээр орон сууцны барилга барьж эхэлсэн. Анхны 21  га газрын 5.6 га-д нь сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барихаар төлөвлөгдсөн. Үлдэгдэл 14.4 га газарт барилгажилт явагдах учиртай.  “Хуан лу хуан тун” компанийн бусдад зарсан 1.6 га газрыг хасна. Нийт 21 га газраас  “Хуан лу хуан тун” 5.6 га газраа авч байгаа. Үлдэгдэл 14 орчим га-д нь аймаг дахин төлөвлөлт хийнэ. -Өнөөдрийн байдлаар ч тэр, өмнө нь ч гэрээ байгуулсан хоёр талаас гэрээгээ дүгнэсэн уулзалт хийж байсан уу. Гүйцэтгэгч талд хүлээсэн үүрэг гэж байна уу? -Гэрээгээр хүлээсэн үүрэг бол А\65 тоот захирамж болон хоёр талын гэрээн дээр байдаг. Өмнөхийг нь сайн мэдэхгүй байна.  Ямар ч байсан 2013 оноос хойш гэрээг дүгнэх талаар “Хуан лу хуан тун”-д олон удаа хандсан. Тэдний зүгээс компанийн ерөнхий захирал өвчтэй байгаа, Монголд байхгүй гэдэг шалтгаанаар гэрээ дүгнэх ажлыг хойшлуулсаар байгаа. -Сүүлийн үед журмын хашаа тойрсон асуудал анхаарал татаж байна. Өмнө нь журмын хашаа аймгийн Цагдаагийн газрын харьяанд байлаа. Одоо хувь хүний мэдлийнх болжээ. Хэний ямар шийдвэрээр журмын хашаа хувьд шилжсэн юм бэ? - Аймгийн Засаг дарга Г.Зоригт агсантай Улаанбаатарын “Түнтү хүрээ” компани гэрээ байгуулж Орхон аймагт журмын хашаа ажиллуулахаар болсон байдаг. Өөрөөр хэлбэл, “Түнтү хүрээ” компанид аймгийн Засаг даргын захирамжаар журмын хашаа барих газрыг “Танил” техникийн захын цаахна өгсөн байдаг. Журмын хашаа өмнө нь аймгийн Цагдаагийн газрын мэдэлд байсан. Машин багтдаггүй зэрэг шалтгаанаар нүүлгэхээр шийдсэн байх. -Аймгийн Цагдаагийн газрын мэдэлд байхдаа хоногийн 4500 төгрөгийн хураамжтай байжээ. Дээр нь шүүхийн журмаар асуудлаа шийдүүлсэн иргэний саатуулагдсан машинаас төлбөр авдаггүй байсан. Гэтэл одоо Улаанбаатарын “Түнтү хүрээ” компани нэг машинаас өдөрт 5000-8000 төгрөгийн хураамж авч байна. Энэ компанийн Засаг даргатай байгуулсан гэрээн дээр ямар заалтууд байдаг вэ. Үнэ нэмэх тухай, шүүхээр шийдвэрлүүлж байгаа иргэний машинаас төлбөр авдаггүй байсан хуучин журам яагаад хэрэгжихгүй болсон юм бэ? -    Хоёр тал гэрээ байгуулсан юм билээ. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь түр гэсэн тодотголтой байгаа. Гэрээнээс харвал нэгдүгээрт, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн машиныг журамлах хоёрдугаарт, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол, аваар гаргасан машиныг журамлахаар тусгасан байсан. Сүүлийн үед иргэдээс журмын хашаатай холбоотой гомдол, санал ирж байгаа. Өндөр хураамжтай байна. Шүүхээр асуудлаа  шийдүүлсэн иргэний машинаас төлбөр авч байгаа гээд эргэж харах зүйл бий. Осол аваар хийсэн хүн шүүхээр бусдын хохирлыг төлөхөөр шийдвэр гардаг. Гэтэл дээр нь нэмээд журмын хашааны мөнгө гэж хоногоор тооцон их хэмжээний мөнгө төлөх байдал үүссэн. Энэ бүхнийг судалсан. Энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжижи байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “...Журмын хашааны төлбөр, машин зөөвөрлөх төлбөрийг аймгийн ИТХ-аас тогтооно” гэсэн заалт бий. Бид энэ заалтын дагуу асуудлыг шийдэхээр ажиллаж байна. -Өмнө нь жижиг тэрэг 4500 төгрөгийн төлбөртэй байсан бол одоо “Түнтү хүрээ” 5000 төгрөг авч байгаа. Том машинаас 8000 төгрөг авч байна. Гэрээн дээр үнэ нэмэх тухай заалт байдаг уу. Энэ үнэ хэр бодитой вэ, дураараа нэмээд байгаа юм биш үү? -Гэрээ одоо миний гар дээр байхгүй байна. Ямар ч байсан шинэ хуулийн дагуу журмын хашааны төлбөрийг аймгийн ИТХ-аас тогтоохоор хуульчлагдсан. Бид энэ дагуу энэ сарын 30-нд болох аймгийн ИТХ-аар журмын хашааны үнийг тогтоолгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хуулийн дагуу саатуулагдсан хүний амь насыг 4200 төгрөгөөр хамгаалдаг. Гэтэл машиныг 5000 төгрөгөөр журамлана гэдэг бол хүний амь насыг түүнээс дор үзэж байгаа гэж харагдуулж байна. Миний үзэж байгаагаар 5000-аас бага 2500-3000 төгрөг ч байж болно гэж харж байгаа. Эцсийн шийдийг аймгийн ИТХ гаргана. Энэ тухайгаа “Түнтү хүрээ” компанийнханд мэдэгдсэн. Тэдний зүгээс “Үнэ буулгавал манай байгууллага дампуурна. Бид 10 гаруй хүн ажиллуулдаг” гэдэг тайлбар тавьж байгаа. - Яагаад Улаанбаатарын тэр компанийг урьсан юм бэ. Манай аймагт журмын хашаа ажиллуулчих хөрөнгө, чадалтай компани байхгүй гэж үү. Бодит байдал дээр журмын хашаанд 2-3 хүн ажилладаг шиг харагдсан. Машинаа авах гэсэн хүмүүс Улаанбаатарт байгаа компанийн удирдлага руу утсаар ярьдаг. Утасны цаанаас нэг хүн үүрэг өгөөд тэр машинаас тэдэн төгрөг ав  гэдэг юм шиг байна билээ? -Өмнөх Засаг дарга ямар учраас энэ компанитай гэрээ байгуулж, журмын хашааны газар олгосныг би сайн мэдэхгүй. Ямар ч байсан Журмын хашааны журмыг боловсруулж аймгийн ИТХ-д оруулахаар ажиллаж байна. Гэрээг ч гэсэн эргэн харж сайжруулах болно. -Аймгийн Цагдаагийн алба хаагчдын орон сууцыг барьсан “Боорчи” ХХК-тай холбоотой асуудал байгаа. Тэдний зүгээс цагдаагийн алба хаагчдаас байрны урьдчилгаа мөнгө гэж авсан. Урьдчилгаа мөнгө авахад аймгийн цагдаагийн удирдлага ч оролцсон гэсэн мэдээлэл байдаг. Энэ асуудал аймгийн Засаг даргын шуурхай дээр хүртэл яригдсан. Аймгийн удирдлагын зүгээс цагдаагийн даргад үүрэг өгч байсан? - Аймгийн цагдаагийн алба хаагчдыг орон сууцжуулах ажлын хүрээнд 2-ийн 28 дугаар байрны хажууд “Боорчи” компани 72 айлын орон сууц барьсан. Түүний 36-д нь цагдаагийн алба хаагчид орсон. “Боорчи” компани Цагдаагийн газартай 2014 онд гэрээ байгуулсан. Гэрээний дагуу дахиад 36 айлын орон сууц барих ёстой. Дараагийн байранд орохын тулд цагдаагийн 12 алба хаагч байрны үнийн дүнгийн 30-50 хувь болох нийтдээ 170 гаруй сая төгрөгийг “Боорчи” компанид өгсөн. Бид “Боорчи” компанийн удирлагыг дуудаж уулзсан, байрны захиалгын урьдчилгаагаа өгсөн 12 алба хаагчтайгаа уулзуулсан. “Боорчи”-ийн удирдлагын зүгээс 36 айлын орон сууцны байрныхаа хундаамыг хийсэн. Энэ ажилд тэрхүү 12 хүний өгсөн 170 гаруй сая төгрөг зарцуулагдсан гэдэг тайлбар өгсөн. Одоо тус компанийн хувьд Улаанбаатар хотод далангийн газар шорооны ажил дээр ажиллаж байгаа гэсэн. Тэндээс мөнгөө авсаны дараа 36 айлын орон сууцаа барина, энэ оны долдугаар сард ажлаа эхэлнэ. Дээрх 36 айлын орон сууцыг хоёр орчим тэрбум төгрөгөөр барина. Далангийн ажлын мөнгө удахгүй орж ирнэ  гэдэг тайлбар өгсөн. -Тухайн үед нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “...нийслэлийн зүгээс “Боорчи” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй. Манайхан ийм санал оруулж ирвэл хүлээн авахгүй” гэж мэдэгдэж байсан. Ийм компани яагаад орон нутагт орон сууц барих гэрээ байгуулсан юм бол. Гэрээн дээр дараагийн орон сууцыг хэдийд барихаар тусгасан бэ? -Цагдаагийн газартай  2014 онд гэрээ байгуулсан юм билээ. Э.Бат-Үүл даргын хэлсэн тайлбарын тухай бид “Боорчи”-ийн удирдлагаас асуусан. Тэдний зүгээс “... тийм зүйл байхгүй. Тэгээд ч бид одоо нийслэлд далангийн ажил хийж байна. Тэндээс орж ирэх мөнгөөрөө орон сууцаа барина” гэдэг тайлбар өгсөн. Гэрээнээс харвал 2014 онд эхэлж энэ жил дуусгах хугацаатай юм билээ. “Боорчи”-ийн зүгээс захиалгаа өгсөн айл өрхийн урьдчилгаа мөнгийг бага багаар эргүүлэн өгсөн гэдэг мэдээлэл байна. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн зүгээс цагдаагийн газрын удирдлагад ч үүрэг даалгавар өгсөн. Компанийнханд ч хандсан. Тэдний хувьд хамгийн сүүлд мэдэгдэхдээ энэ онд барилгынхаа карказыг  хийж дуусгана. Ирэх жил үргэлжлүүлж барина. Мөнгө санхүүжилт нь ч тэгж хийгдэнэ гэсэн хариу өгсөн. -Аймгийн ИТХ-ын зүгээс бүтээн байгуулалтын ажлуудтай саяхан танилцсан.Энэ үеэр Хотын захирагчийн албаны зүгээс ажлаа муу хийсэн “Хараа сүмбэр” зэрэг байгууллагыг шүүхэд өгөөд байгаа гэсэн мэдээлэл хийсэн. Мөн аймгийн Засаг даргын зүгээс зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээгээ цуцлах санал хүргүүлээд байгаа. Одоогоор хэдэн байгууллагад гэрээ цуцлах санал хүргүүлээд байгаа вэ? -2014 оны есдүгээр сарын 15-.нд дуусах ёстой Баянбулаг багийн авто замын ажлыг хийх гэрээ байгуулсан “Хараа сүмбэр” компанийн ажил анхаарал татаж байгаа. Тэдний хувьд туслан гүйцэтгэгчээр “Өнө зам” гэдэг компанийг ажиллуулсан. Бид “Хараа сүмбэр”-ийнхэнтэй уулзсан. Шаардлага тавьсан. Хийх ёстой ажил түүний санхүүжилт болох 180 гаруй сая төгрөгийн ажлын тендэр зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажилд нь оруулсан. Энэ ажилд “Булган АЗЗА” компани шалгарсан. Одоо ажлаа хийж байгаа. Эхний ажил нь энэ сард ашиглалтад орно. “ЭЭН” гэдэг компани тавдугаар хороололд зам засвар, гэрэлтүүлгийн 1.8 тэрбум төгрөгийн ажилд шалгарч ажил хийсэн ч шаардлага хангахгүй, дутуу хийсэн. Бид удаа дараа энэ газарт шаардлага өгсөн. Аймгийн Засаг даргын зүгээс “ЭЭН” компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан. -“ЭЭН”-ийн хувьд ажлаа дутуу хийсэн. Бас чанаргүй гүйцэтгэсэн гэдэг асуудал яригдаж байгаа. Хоёр тусдаа асуудал байх аа? -Тийм, энэ байгууллагын хувьд 300 сая төгрөгийн ажил хийгээгүй байгаа. Мөнгө санхүүжилтээ аваагүй гэсэн үг. Энэ ажилд тусад нь тендэр зарлаад дараагийн компани ажил гүйцэтгэхээр болсон. Харин чанаргүй гүйцэтгэсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй нийтдээ  300 гаруй сая төгрөгийн ажлыг бид шүүхээр шийдүүлэхээр Хууль зүйн хэлтсээс шүүхэд хандаад байгаа. Өөрөөр хэлбэл, 300 гаруй сая төгрөгийн хохирлыг “ЭЭН” компаниар нөхөн төлүүлнэ.   Нөхөн төлбөрийн хэмжээг Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас гаргуулсан. -“Их хаадын цуваа” гэрээгээ шинэчлэн байгуулсан. Өмнө нь аймгийн Засаг дарга гэрээ цуцлах санал хүргүүлсэн. Шинэ гэрээгээр тэд ямар үүрэг хүлээсэн бэ? -“Их хаадын цуваа” компанитай гэрээ цуцлах саналыг аймгийн Засаг дарга Барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн. “Их хаадын цуваа”-гийн зүгээс гэрээгээ шинэчлэн байгуулсан. Тэдний хувьд 2016 оны есдүгээр сарын 1-нд 280 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болсон. Мөн Цагаанчулуут багийн 80 гаруй айлтай гэрээ байгуулан газар чөлөөлөх ажил эхлүүлэх үүрэг хүлээгээд байгаа. Дээрх 80 гаруй айлыг орон сууцанд хэрхэн хамруулах талаар гэрээ, хавсралт гэрээн дээр тусгасан. “Их хаадын цуваа”-гийн ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Авлигатай тэмцэх газраас шалгасан байдаг. Бидний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа. 2020 он хүртэлх төслийн нэг, хоёрдугаар шатанд ямар, ямар ажил хийхийг гэрээн дээр тусгасан байгаа. “Их хаадын цуваа”-гийн гүйцэтгэж байгаа “Евро эко хороолол” төсөл бол Монгол Чех улсын хоорондын гэрээний дагуу хийгдсэн ажил. Ирэх сарын эхээр хоёр орны Засгийн газар хоорондын хуралдаан болно. Хуралдаанаар энэ төсөл, төслийн гүйцэтгэлийн талаар яригдах байх. -“Сэргэн мандалт” компанийн барьсан барилгын асуудал ямар шатандаа явж байна вэ. Аймаг, тэднийд мөнгө төлөх юм уу аль эсвэл тэднийх манайд өглөгтэй юм уу? -Аймгийн ЗДТГ, “Сэргэн мандалт” компанийн хооронд байгуулсан гэрээг цуцалсан. Тэдний зүгээс аймгаас 56 сая төгрөг нэхэмжилж байгаа. Бид тэрхүү нэхэмжлээд байгаа 56 сая төгрөгт нь хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байгаа. Үндэслэлтэй юм уу, үгүй юү гэдгийг тогтоохоор. Үүний дараа асуудал нэг тийшээ шийдэгдэнэ. Нөгөө талаар энэ барилгыг бидний зүгээс хуулийн байгууллагууудын нэгдсэн төв болгохоор ажиллаж, зураг төслийг нь хийлгээд байгаа. Зураг нь гарвал зардал, хөрөнгийг нь тооцоод аймгийн ИТХ-д асуудал оруулахаар төлөвлөөд байна
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил