Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Хүйтэнд хийсэн тоглоомын талбай шаардлага хангасангүй

Хүйтэнд хийсэн тоглоомын талбай шаардлага хангасангүй

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон аймгийн Аудитын газраас 2014 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын байдалд шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүнгээс аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, хэрхэн зарцуулсан талаар онцолж байна. Баян-Өндөр сумын хэмжээнд ахмад настны нарлах, хүүхдийн тоглоомын талбайн хэрэгцээтэй, дутагдалтай байдаг. Иймээс  сумын  ОНХС-ийн санхүүжилтээр зарим баг, цэцэрлэгт тоглоомын талбай байгуулжээ. Гэвч хүйтний улиралд хийсэн эдгээр тоглоомын талбай нь чанарын шаардлага хангаагүй аж. Тухайлбал, хоёр багийн амралт чөлөөт цагийн  талбайн тоглоомууд, хоёр цэцэрлэгийн тоглоом хэрэгслүүд нь эвдэрч хугарчээ. Харин өнгөрсөн онд Орхон аймгийн ОНХС-ийн хоёр тэрбум 680,2 сая төгрөгийн орон сууцны засварын ажил хийж, СӨХ-дод хүлээлгэн өгсөн гэж бүртгэжээ. Гэсэн ч  СӨХ-дын гүйцэтгэлийн талаарх баримтуудад дээрх мэдээлэл ороогүй байна. У.Анхбаяр
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card