Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Эрдэнэтийн холбоочид түүхт ойн баяраа тэмдэглэлээ

Эрдэнэтийн холбоочид түүхт ойн баяраа тэмдэглэлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Монгол улсад холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Эрдэнэт хотод холбооны байгууллага байгуулагдсаны 40 жилийн түүхт ойн баяр боллоо. Энэхүү ойн баярын арга хэмжээнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Баярын үеэр Эрдэнэтийн үе үеийн холбоочид хуран цугларч түүхт ойгоо тэмдэглэхийн сацуу олон хүн тэргүүний болон онц холбоочин тэмдгээр шагнагджээ. Анх 1231 онд Өгөөдэй хаан орчин цагийн мэдээлэл холбооны суурийг тавьсан Чингис хааны үеийн “Уургын улаа”-ч өртөөг албан ёсоор сүлжээ болгон өргөжүүлж энэхүү шийдвэрээ Хааны цэцдийн зөвлөлөөр дэмжүүлж, Их хуралдайгаар хэлэлцүүлж, батлуулж, мөрдүүлж байсан түүхтэй ажээ. Энэ шийдвэрийн үр дүнд Батын хаант улс буюу өнөөгийн ОХУ-ын нутаг дэвсгэр, Цагаадайн хаант улс буюу Дундад Ази, Алтан улс буюу өнөөгийн БНХАУ-ын Алтайн нуруунаас Хянганы нуруу, Байгаль нуураас Цагаан хэрэм хүртэлх Их Монгол улсын уудам дэлгэр газар нутгийг хамарсан “Өртөө” нэртэй холбоо, мэдээллийн сүлжээ байгуулж ажиллуулж байсан юм. Энэ хүрээнд дээрх улсуудын газар нутаг дээр 1500 өртөөний төв нээж нэг өртөөнд 500-1000 өртөөчин ажиллаж, "Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг. Түргэн” гэсэн бичигтэй барсын толгойтой алтан, мөнгөн “Гэрэгэ” барин сүлжилдэн давхилдаж төрийн алба, мэдээ зангийг хүргэж байсан түүх тов тодорхой бичигдэн үлджээ. Энэ утгаар нь авч үзвэл Монгол улс дэлхийд холбоо мэдээллийн сүлжээг байгуулсан анхны орон юм байна. Н.Санаа
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card